ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн 51%-ийг төр, 49%-ийг судлаач, бизнесийн салбарын төлөөлөл бүрдүүлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэм өөрчлөлтийн гол утга учир нь олон улсын жишигт нийцүүлэх юм. Уул уурхайн компаниудын шийдвэрийг улс төрийн буюу Засгийн газрын түвшинд гаргадаг байсан. Үүнийг бизнесийн, мэргэжлийн түвшинд гаргахаар явж байгаа. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг "Эрдэнэс Монгол" нэгдэл хийхээрээ онцлог болж байна.

Мөн "Эрдэнэс Монгол" компанийг улс төрөөс байнгын хамааралтай байхыг хязгаарлахаар ТУЗ-ийг бүрдүүлэх зарчмыг өөрчилсөн. Өмнө нь ТУЗ-ийн 66 хувийг төрөөс төлөөлж оролцдог байсан. Харин өнөөдрийн өөрчлөлтөөр 51 хувь нь төрийн төлөөлөл, 49 хувь нь мэргэжлийн мэргэшсэн судлаачид, бизнесийн салбарын төлөөллүүд хараат бус байдлаар ТУЗ-ийн гишүүний эрхийг хэрэгжүүлэх боллоо. 

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэм батлагдсанаар Монгол Улсад хэрэгжиж буй компанийн тухай хуулиараа ТУЗ-тэй байх шаардлагагүй, харин хувьцаат компани ТУЗ-тэй байдаг. Өнөөдөр "Эрдэнэс Монгол" компанийн харьяанд байгаа 35 компани ТУЗ-ийн гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 

Тэгвэл өнөөдрийн хурлаар ХХК-ийн ТУЗ-ийг байхгүй болгох, ХК-ийн ТУЗ-ийг нээлттэй ил тод, мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулах шийдэл рүү орж байна. 

"Эрдэнэс Монгол" ХХК Монгол Улсын эдийн засгийг тэлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр баялгийн сангийн суурийг бүрдүүлэх боломжтой болж байна. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын түвшинд бичиж байгаа. Хоёр долоо хоногийн дотор УИХ-д өргөн барихаар зорин ажиллаж байна" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.117.2] 2023/3/30
энэ туз хаана яаж тодруулдаг юм бэ 29 жил санхүүгээр ажиллаа туз нь орж хянамаар
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.187] 2023/3/30
ЭРДЭНЭС МОНГОЛ ын давуу эрхийн хувьцааг иргэн бүрд ЗГ ын 2012 оны 218 р тогтоолоор эзэмшүүлсэн . гэтэл одоо болтол уг давуу эрхийн хувьцааг бүртгэх , баталгаажуулах ажилыг СЯам , МХБ, СЗХороо хийхгүй том толгойлж , ард иргэдийн өмчөөр тоглож байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.227] 2023/3/30
За шаалдаа бадмаа. Сонгон шалгаруулалт явуулж байна гээд баахан жүжиг тавиад байсан. Амарбаясгалан Наранцогт нар баахан өвөр түрийний эр эм гаруудаа л чихсэн байна лээ
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.34] 2023/3/29
Ene odoo yu khiikh Toriin omchtei kompani yum be?
0 | 0 Хариулах
ХАН [139.5.219.228] 2023/3/30
Монголын эрдэнэсийг базна
0 | 0 Хариулах
Зочин [103.11.193.163] 2023/3/29
Төр ч гэждээ, бизнес мэдэхгүй хэдэн намчид л биздээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2023/3/29
Зассс шал худлаа, УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд болох эрдэмтэд нэртэй нөхөд л ТУЗ-ийн гишүүд болцгоон биздээ, Жнь: Амарбаясгаланын сонгуульд ажилласан г.м-ээр
5 | 0 Хариулах