ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд-Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн машиныг АТА Карней гэрчилгээгээр нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцжээ

Н.Урантулга, iKon.mn
2023 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮХАҮТ-ын дарга Эрээн хотын намын хорооны гишүүн, хотын Засаг даргын орлогч Жан Ин Же-тэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Энэ үеэр Замын-Үүд- Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн тээврийн хэрэгслийг АТА Карней гэрчилгээтэй гаалиар нэвтрүүлэх, хоёр талын хилийн хязгаарлалтын бүсэд чөлөөтэй нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцсон байна.

АТА Карней нь нэг жилийн дотор бараа, тээврийн хэрэгслийг импортын гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулах, буцаан гаргах олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог. 

АТА Карнейд худалдааны загвар, ажил мэргэжлийн тоног төхөөрөмж, үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан бараа бүтээгдэхүүн хамаардаг.

Харин амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж уг гэрчилгээнд хамаардаггүй байна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.143.177] 2023/2/20
ата карней ашиглаж хулгай луйвраа хийх гэж байна уу
0 | 0 Хариулах
Zochin [154.222.7.128] 2023/2/13
Манайхан анхааруулж байхгүй бол массын мэдээлэлгүйг ашигласан тролууд замаа алдлаа.Хятад яваад ямар ч ашиггүй бүх юмны үнэ нь нэмэгдсэн.2.1 инффляцтай. Банк нь хяналтаа чангаруулсан Картаа хятадын WeChat- д ядаж холбож чадахгүй.Юань бэлнээр авна гэвэл үнийг нь өөрсдөө л өсгөж байна гэсэн үг’ очиод өндөр үнэтэй бараа .зорчих тээвэр болон нисэх онгоцны билет ч асар үнэтэй.Ядаж л 5 сар гээд хятадууд хүртэл мөнгөө хэмнээд нь хүлээлтийн байдалтай байна.
2 | 0 Хариулах
Зочин [82.128.196.16] 2023/2/13
Хятад биш юмаа гэхэд Өвөрмонголоор өөрийн машинаар аялж үзэх юмсан. Үзэх юм ихтэй газар шүү дээ.
2 | 1 Хариулах
💩 [192.82.74.2] 2023/2/13
ereenii hujaa bolvoo gej
1 | 0 Хариулах