OCHUN Finance ₮40 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
31 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Биржийн бус зах зээлд 3 удаа хаалттай хүрээнд бонд амжилттай гаргаж байсан туршлагатай OCHUN Finance хөрөнгийн зах зээлд дараагийн алхмаа хийж, 40 тэрбум төгрөгийн “OCHUN Актив ХБҮЦ”-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалгаа авч эхэллээ.

Тус компани Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 9 сарын 21-нд эхлэх гэж байна.

OCHUN Finance-ийн 18 жилийн өсөлт

OCHUN Finance нь амьдралд нийцсэн санхүүгийн шийдлээр харилцагчдынхаа хүсэл эрмэлзэл, зорилго төлөвлөгөөнд хөдөлгөөн оруулахыг зорьдог санхүүгийн байгууллага юм.

2008 онд “Очир Ундраа ОМЗ ББСБ” нэртэйгээр байгуулагдсан тус компани нь үндэсний томоохон группүүдийн нэг болох “Очир Ундраа” группийн хөрөнгө оруулалттай. 2000 онд байгуулагдсан Очир Ундраа групп өдгөө 20 гаруй охин компаниар дамжуулан бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулж байна.

OCHUN Finance нь өнгөрсөн 18 жилийн хугацаанд ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаа болон тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж, өдгөө 120,000 гаруй харилцагч, 8 салбар, 80 гаруй ажилтантай санхүүгийн байгууллага болон өргөжжээ.

Компанийн 2025 оны санхүүгийн үзүүлэлтээс харвал нийт хөрөнгө 134.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 47.7%-иар өссөн байна. Өөрийн хөрөнгө 71.8 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 45.5%-иар өсөж, 118.7 тэрбум төгрөг болжээ.

Мөн 2025 онд OCHUN Finance 34.9 тэрбум төгрөгийн орлого, 15.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

зураг
 

“OCHUN Актив ХБҮЦ” ямар нөхцөлтэй вэ?

“OCHUN Актив ХБҮЦ”-ны нийт татан төвлөрүүлэх дүн 40 тэрбум төгрөг бөгөөд нийт 400,000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно.

Үндсэн нөхцөл:
  • Нийт дүн: 40 тэрбум төгрөг
  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Тоо ширхэг: 400,000
  • Хугацаа: 24 сар
  • Жилийн хүү: 18.5%
  • Хүүгийн төлөлт: Улирал тутам
  • Үндсэн төлбөр: Хагас жил тутам
  • Татвар -5.0%

ХБҮЦ-ны суурь хөрөнгө

“OCHUN Актив ХБҮЦ”-д зориулан бүрдүүлсэн зээлийн багцын нийт дүн 44.0 тэрбум төгрөг байна. Тус багц нийт 1,919 зээлийн гэрээнээс бүрдэх бөгөөд зээлийн барьцааны нийт үнэлгээ 97.6 тэрбум төгрөг байна.

Ингэснээр барьцааны үнэлгээ нь бүрдүүлсэн зээлийн багцын дүнгээс  2.2 дахин өндөр байна.

Анхдагч арилжаа 09 сарын 21-нд

“OCHUN Актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 09 сарын 21-нд эхэлнэ. Та урьдчилсан захиалга өгөх бол доорх холбоосоор захиалга өгөх боломжтой.

Урьдчилсан захиалга өгөх бол ЭНД ДАРНА уу.

Үнэт цаасны үндсэн андеррайтераар  “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК, биржээр Улаанбаатар Үнэт Цаас(UBX) хамтран ажиллаж байна.

OCHUN Finance | ХБҮЦ
Өсөлтийн дараагийн алхмаа хий.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.