Хүнсний салбарын гадаад, дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж “Мишээл Экспо”-д цуглана

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хүнсний салбарын гадаад, дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж оролцох “Улаанбаатар Түншлэл-2026” Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн төвд дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас анх удаа хүнсний салбарт төрөлжүүлэн зохион байгуулж буй хамгийн том олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас гадна БНХАУ, Беларусь, ОХУ, Япон, БНСУ, Казахстан, Киргизстан зэрэг улсын аж ахуйн нэгжүүд оролцож, хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, технологийн шинэ шийдлүүдээ танилцуулна.

Тухайлбал, БНХАУ-аас мах, махан болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна.

Беларусь Улсаас амттан, чихэр, печень, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн шингэн хүнс, кондитерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ танилцуулна.

Харин ОХУ-аас агро-аж үйлдвэрийн салбарын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг үр тарианы томоохон нийлүүлэгч оролцож байгаа бол Япон Улсаас дэлхийд танигдсан матча цай болон өндөр чанартай гал тогооны хэрэгслийг танилцуулах юм. Мөн БНСУ болон бусад оролцогч орнуудаас хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн шийдлүүдийг танилцуулна.

Үүний зэрэгцээ Монгол Улсын 60 гаруй хүнсний үйлдвэрлэгч, импортлогч өөрсдийн шинэ болон онцлох бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчид болон бизнесийн төлөөлөлтэй уулзах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломж бүрдэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид шинэ бүтээгдэхүүний нээлт, амталгаа, сугалаа, урамшуулалтай худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

“Улаанбаатар Түншлэл-2026” Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд өдөр бүр 10:00-18:00 цагт ажиллах бөгөөд хүнсний салбарын шинэ бүтээгдэхүүн, брэнд, технологитой танилцахыг хүссэн хүн бүр хүрэлцэн ирж үзэх боломжтой.

Үзэсгэлэнгийн мэдээлэл

Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим

Хамтран зохион байгуулагч:
Нийслэлийн Бизнес, инновацын газар

Дэмжигч байгууллага:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Ерөнхий ивээн тэтгэгч:
ТЭСО Групп

Хугацаа:
2026 оны 9 дүгээр сарын 17-20

Цагийн хуваарь:
10:00-18:00

Байршил:
“Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төв

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.