“ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
42 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2026 оны 9-р сарын 15-ны өдөр

1. ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тендерийн нэр: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн агуулахын дээврийн дулаалга шинэчлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”

Тендерийн дугаар: Т-2026-03

Тендерийн материал олгох хугацаа: 2026 оны 9-р сарын 16-ны 14:00 цаг.

Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2026 оны 9-р сарын 29-ний 17:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэрийн агуулахын дээврийн дулаалга шинэчлэх ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Ерөнхий мэдээлэл:

  1. Түүхий эд хадгалах зориулалттай ~1100м2 талбайтай агуулахын дээврийн дулаалга (Одоо байгаа дээврийн фонарь болон дулаалгын үе давхаргыг буулгах, шинэ дуулга хийх угсрах)

Тендерт оролцогч техникийн шаардлагад заагдсан материал болон шаардлагын дагуу , захиалагчаас олгох жишиг загварын дагуу үнийн саналыг тооцож тендерийн санал ирүүлнэ. Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм, стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.

2. ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байх.
  2. “Барилгын тухай” хуулийн дагуу БА-2.1 тусгай зөвшөөрөлтэй байх. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан барилгын инженер болон мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан ХАБЭА-н үндсэн ажилтантай байх.
  4. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  5. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
  6. Татварын өр төлбөргүй байх гэрчлэх баримтыг ирүүлэх.
  7. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.

Сонирхсон этгээд 2026 оны 9-р сарын 16-ны 14:00 цагт ажил гүйцэтгэх талбайд биечлэн ирж хийгдэх ажилбаруудыг үзэж техникийн шаардлага болон бусад нэмэлт мэдээллийг авах шаардлагатай.

Тендерийн саналаа битүүмжлэн 2026 оны 10-р сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө Захиалагчид ирүүлнэ. Захиалагч тендерийн үнэлгээг дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Энэхүү тендертэй холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж
ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр

Д.Гаасүрэн Утас: 88090643 и-мейл: Gaasuren.davaasuren@Loropiana.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.