ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнх-Од: Иргэн С.Батдөлийн гэрээс хураасан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Цагдаагийн Ерөнхий Газар

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнгөрсөн онд хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна. 

Энэ үеэр гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан С.Батдөлд холбогдох хэргийн явцын талаарх сэтгүүлчийн асуултад Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хариулт өгөв. 

Тэрбээр "Иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт өгнө. Уг мөрдөгчийн саналыг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй хэмээн үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна" хэмээн хэллээ. 

Эргэн сануулахад, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.54] 2023/1/19
МАНаас өөр ямар эх үүсвэр байхав дээ намын даалгавараа л биелүүлээ биз
0 | 0 Хариулах
Зоч [64.119.17.8] 2023/1/18
Банкны сейф юм уу хаашаа юм бүр баян банк
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.226] 2023/1/18
татвараа төлөөд 2 саяыг авдаг хүн 304 жил энэ мөнгийг цуглуулж байж бүрдэнэ дээ...
6 | 0 Хариулах
? [110.49.109.165] 2023/1/18
Тогтоож ядаад байх юм байхгүй дээ?! Их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн нь үнэн юм чинь??
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.156] 2023/1/18
Хөөрхий ажилаа хийж яваад санамсаргүй вагонтой мөнгө олсон ч юм билүү тэ ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.9] 2023/1/18
ystoi t1 mal ym aa ene nadad heleed gyals crypto bolgchih gazar hen ch medehgui sh dee mal mal mal gohino
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.50] 2023/1/18
Солонгост хараар ажилладаг эгч нь явуулсан гэсэн.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.179] 2023/1/18
haha yaaamar yoo zaaa tiimee tiim zuer naad hundee mongiin butsaaj ogood shagna2 odoo oor yu ghw
0 | 0 Хариулах
Зочин [202.21.118.186] 2023/1/18
Мөнгө угаасан гэж төөрөлдүүлэх гээд байна уу? наадах чинь авлигын мөнгө. Төмөр замтай холбогдсон хүн бүр л ийм асуудал ярьдаг шүү дээ. Нүүрсээ, төмрийн хүдэр эсвэл ачаагаа ачуулж чадвал ашиг, орлого олно, вагон хүрэлцэхгүй юм чинь өрсөлдөнө, авлига өгнө, нөгөө талаас их авлига өгсөнд нь вагон өгнө.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.78] 2023/1/18
МӨНХЭРДЭНЭ ГЭЖ ОРИЛОО НӨХӨР ТЭР АВГАЙД ИХЭНХ НЬ БАЙГАА ГЭЭД ХАШГИРААД БАЙГАА ЮМ БИШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.219] 2023/1/18
odoo garaar toolno geech ,songuuliin sanal mashimaar unenhuu nuun daldlah ,ideh luivardahaa sain medne.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.244] 2023/1/18
Энэ их хэмжээний мөнгө өөрөө хөл ургаад сейфэнд орохгүй нь ойлгомжтой ш дээ
1 | 0 Хариулах
зочин [192.82.87.202] 2023/1/18
Татвар гэсэн болоод гараад явчих байхаа даа. Эхлэл нэг юм хэлээд л байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/18
Вагоноо булаацалддаг бол Монгол улс өөрсдөө давхардаагүй хэсгээрээ төмөр замаа тавибал ашигтай бус уу ? Эдийн засгаа өсгөхийн тулд. Ингэж авилга өгөх шаардлагагүйгээр хяналттай гаргаач.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/18
Ядаад байх юу байна ? Наад мөнгөнийхөө коодоор хайгаач. Аль банкинд хамгийн сүүлд энэ коод уншигдсан байна. Ийм их мөнгө бакны тоолдог машинаар тоолж боож гаргасан байгаа. Одооны тоолдог машин, АТМ бүгд ямар дугаартай дэвсгэрт гаргаж байгаагаа бүртгэдэг. Тэгээд л сүүлийн эзэн олно.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.185] 2023/1/18
ЖАНХУУГИЙН ХАР ГАЙ ТӨМӨР ЗАМ ГАЦААСАНЫ ГОР !!!!!!! ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 10ДАХИН ИХЭСГЭСЭН
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.90] 2023/1/18
Хос төмөр замгүй,эргэлт удаан,хятад тал хойрго тоохгүй байдгаас энэ.Хятадын 300 гаран боомтийн нэг нь.Хятадын импортын 0.03%.Жонхуугийн ярьдаг шиг гацааж, крант болж баялагаа урсгах боомт биш.Вагон хуваарилдаг төмөр замчид авилгад живж бүх бараа материалын үнийн өсөлтийг гааруулжээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.45] 2023/1/18
Татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаах хэрэг нь шууд хорих үндэслэл нь болж байгаа байх л даа. Одоо цааш нь ухаад мөнгөний эх үүсвэрийг нь олох хэрэгтэй бараг л авлига албан тушаалын хэрэг байхаа даа. Ийм хэргүүд нарийн төвөгтэй шалгаж тогтооход хүнд мэргэжлийн ур чадвар их хэрэгтэй хуулийнханд амжилт хүсье
2 | 0 Хариулах
Зочин [195.181.168.75] 2023/1/18
МӨНХЭРДЭНЭ ӨЧИГДӨР ХЭЛЭЭ БИЗДЭЭ 461Д БХЙХАД ТЭР ТӨМӨРЗАМЫН АВГАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ХАЖУУ ӨРӨӨНӨӨС МӨНХЭРДЭНЭД ХАШХИРЖ ХЭЛСЭНИЙГ ТЭР ӨРӨӨНИЙ ХАЖУУ ХАВИРГЫНХАН СОНССОН ГЭЭД БСНШД .ТЭГЭХЭЭР ТЭР АВГАЙГ ХАМГААЛЖ ДҮҮ ДАШДАА АТГ ДАРГА ЭНЭ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ХАРЖ БГААРАЙ БАТДӨЛ ГЭХДЭЭ ИХ БЯСАЛГАЖ БГААД ЧИМЭЭ ӨГЖДЭЭ ХУУРАЙ ГАРАХГЭЖ ТЭГСЭН БХ МАГАДЛАЛ ӨНДӨР
0 | 0 Хариулах
хүннү [202.179.24.99] 2023/1/18
Дэс дараатай явсан нь дээр. Хамгийн гол зүйл ангийг нь заагаагүй байна. 1. Албан тушаалаа урвуулан ашгилсан. 2. Авилга авсан. 3. Татвараас зугтаасан. Энэ 3 зүйлчлэл зайлшгүй байх ёстой.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.213] 2023/1/18
Ажиллагаа дууссан хамаатнууд нь солонгосоос явуулсан бас удаа дараа сугалаанд хожсон газраас олсон гээл дуусах байх тэ кппккк
7 | 0 Хариулах
Иргэн [202.21.103.226] 2023/1/18
Татвар төлхөөс зайлсхийсэн гэж шааж байна. Авилгын мөнгөшдээ
3 | 0 Хариулах
Зочин [202.131.235.179] 2023/1/18
Солонгост байдаг эгч, гадаадад байдаг үеэлүүд нь өгсиймаа. Үеэлүүд нь хорин хэдтэйдээ казинод сая сая доллар хожсон. Ойлгомжтой зүйл шүүдээ.
3 | 0 Хариулах
зайлаа [66.181.160.47] 2023/1/18
ихэнх нь хүрэлсүхийн мөнгө шдээ. МАНай еөкийн мөнгийг нь өг.
9 | 1 Хариулах
Данхрушка❗ [64.119.21.37] 2023/1/18
Хүүк ийм ядуу биш 😅
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.103] 2023/1/18
бараа материалын үнийн өсөлт энэ нөхөр болон түүний хамсаатнуудаас болсон
8 | 0 Хариулах
Зочин [192.82.67.243] 2023/1/18
хүнийг хэлмэгдүүлж л болохгүй! Энэ чинь 37 он биш!
0 | 9 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
ЯАЖ ХЭЛМЭГДЭЭД БАЙГААН БОЛ. ГЭРТЭЭ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХАДГАЛААД СУУЖ БАЙХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ЛАВ БИШ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.112] 2023/1/18
Хэлмэгдсэн бол, хэлмэгдүүлсэн хүнээ гаргаж ирэлдээ. Нийлж бгад ял завшаад бна шүүдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2023/1/18
ихдээ 4-6 жилийн ял авч суучихаад гараад ирнэ биз.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
ХУЛГАЙЧ НАР ШҮҮХИЙГ ХУДАЛДААД АВЧИХСАН БАЙНА. АВИЛГАЛ АВСАН, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГ БИШ БОЛГООД ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ МӨНГӨ УГААСАН ГЭДЭГ Л 2 ХЭРЭГ ДЭЭР Л НЬ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙНА. ОДОО ХӨНГӨН ХЭРЭГ ГЭЭД СУЛЛАХ ЮМ БАЙНА ДӨ.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.206] 2023/1/18
Өршөөл хууль хэрэгтэй.Далд эдийн засагийг ил болгоё
0 | 3 Хариулах
Зочин [27.123.214.8] 2023/1/18
Авилгын хуулийг чангаруулаагүй бна шүү!!! Энэ хулгайчууд.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
АВИЛГАЛ АВСАН ГЭДЭГ ДЭЭР ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙСАН ТЭРИЙГ НЬ БОЛИУЛСАН БАЙНА. ОДОО ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ Ч ГЭХ ШИГ, МӨНГӨ УГААСАН Ч ГЭХ ШИГ. ИЙМ Л ХОЁР ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙНА.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
ШҮҮХ ХУДАЛДАГСАН ЮМ БАЙНА. АВИЛГАЛ АВСАН АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨГӨЖСӨН ГЭДЭГ ЗААЛТ НЬ АЛГА БОЛООД ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ МӨНГӨ УГААСАН ГЭЭД ХӨНГӨН ХЭРЭГ ГЭЭД СУЛЛАХ ЮМ БАЙНА Л ДА. ИЙМ БАЙЖ ТААРАХГҮЙ ЭЭ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
ЭНЭ НӨХРИЙН ЦААШАА ХӨВРӨӨД ТОМ НӨХДҮҮДИЙН ХЭРЭГ ИЛРЭХ ЮМ Л ДА. ГЭТЭЛ ШҮҮХ ПРОКУРОРТ НӨЛӨӨЛӨӨД ЭХЭЛЧИСЭН БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.110.106] 2023/1/18
Torguulaad ongorooh yum bol temtsene shuu
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.8] 2023/1/18
Өө заза. Зүгээр явууллаалдаа. Новшнууд юмдаа. - Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 жил - Их хэмжээний авилга авсан 8 жил - Улсад их хэмжээний хохирол учруулсан 4 жил - Авилга авсанаа нуун дарагдуулсан 2 жил - Авилга авсан эх үүсвэрээ нуун дарагдуулсан 5 жил - Ард түмний боломжийг хулгайлсан 10 жил … Гээд ял унших ёстой!!! Дор хаяж 34 жилийн чанга дэглэмтэй хорихоор харагдаж бна.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
4 ХЭРЭГ ДЭЭР ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙСАН ОДОО 2 БОЛЧИХСОН ТУУЖ ЯВНА. АВЛИГАЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН НЬ АЛГА БОЛЧИХОЖ. МӨНГӨ УГААСАН ГЭЭД 2 ЖИЛ АВАХ ЮМ БАЙНА Л ДА ХУЛГАЙЧУУД.
10 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭДЭГ НЬ БАС АЛГА БОЛЖ. НЭГ НЭГЭЭР ХЭРЭГ НЬ ХАСАГДСААР СҮҮЛДЭЭ ХОХИРОГЧ БОЛОХ ВИЙ ДЭ.
7 | 0 Хариулах
zochin [202.55.188.102] 2023/1/18
odoo tgeed yalgui torguulaaf garah yum bn daa ene ynzaar
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/18
АВИЛГАЛ ӨГСӨН ХУЛГАЙЧУУД НЬ АЛЬ ХЭДИЙН ЗАЙЛАА БИЗ.
3 | 0 Хариулах