Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийн бичлэг цахим орчинд түгж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Энэ явдал хэзээ болсон талаар болон жолоочид ямар хариуцлага тооцсон тухай Нийтийн Тээврийн Газар(НТГ)-ын Хяналт шалгалтын хэлтсээс тодруулахад "Энэ явдал тавдугаар сарын 5-нд болсон. Зам тээврийн осол гэж үзэн, Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцсон" гэлээ.
Сургалтаар ёс зүй, зорчигч тээвэрлэх дүрэм, нийтийн тээврийн ерөнхий стандарт, үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэргийг заадаг хэмээн НТГ-ын Хяналт шалгалтын хэлтсээс мэдээлсэн юм.
Мөн дээрх тохиолдлын талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирүүлсэн" хэмээв.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, D ангиллын үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч нараас сонгон шалгаруулж, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулдаг аж. Мөн НТГ-аас автобус үйлчилгээний компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгааг албаны эх сурвалж мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!