Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөрөн Таиландын лигт тоглоно

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 25
Монголын мэдээ
Монголын хөлбөмбөгийн шигшээ
багийн довтлогч А.Мөрөн

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн Таиландын хоёрдугаар лигийн “Краби ФЦ” багт тоглохоор болсон байна. “Краби ФЦ” баг энэ жил Таиландийн хөлбөмбөгийн холбооны хоёрдугаар лиг Тай дивизион 1-д наймдугаар байрт шалгарсан байна.

Таиландын хоёрдугаар лиг "Тай дивизион 1" 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолтын дараа ялагч тодордог байна.

Хоёрдугаар лигт эхний гурван байраар шалгарсан багууд дээш дэвшин, Таиландийн хөлбөмбөгийн дээд лиг болох “Премьер лиг”-т тоглодог аж. Монголын шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн нь гадаадын хөлбөмбөгийн мэргэжлийи лигт тоглох анхны тоглогч биш ажээ.

Учир нь, интернэтийн Wikipedia.com сайтад Таиландийн “Краби ФЦ” багийн бүрэлдэхүүнд Цагаащоожийн Мөнх-Эрдэнэ гэсэн довтлогчийн талаархи мэдээлэл байдаг юм байна.

Улмаар Ц.Мөнх-Эрдэнийн талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос тодруулахад “Манай холбоонд гадаадын лигт тоглодог хөл-бөмбөгчдийн судалгаа, нэрс байхгүй” гэлээ.

Гэхдээ Монголын хөлбөмбөгчид ийнхүү гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглохоор боллоо.

Зураг