НДЕГ: Суурь тэтгэвэр нь Улсын төсвөөс санхүүжиж байгаа тул үндсэн тэтгэврээс тусдаа орж байна
2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болсон билээ.
Гэхдээ өнөөдөр зарим иргэнийн суурь тэтгэвэр нэмэгдээгүй байна.
Энэ талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-аас тодруулахад "Суурь тэтгэвэр нь Улсын төсвөөс санхүүжиж байгаа тул үндсэн тэтгэврээс тусдаа орж байгаа. Улсын төсвөөс шилжсэнээр тэтгэвэр авагч иргэдийн данс руу шилжүүлж байна.
Тэтгэвэр авдаг банкнаасаа мөн шалтгаалаад тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэж буй. Тухайлбал нийслэлийн хувьд Хаан банкаар тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэр шилжин орж дууссан. Бусад банкаар авдаг иргэдийн суурь тэтгэврийг дарааллаар нь шилжүүлж байгаа. Тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэж байгаа ч тэтгэвэр авагч бүх иргэндээ суурь тэтгэврийг шилжүүлнэ" гэв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
