2018/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,568.85₮
B32
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-14°
04:00
S32
-20°
05:00
S32
-20°
06:00
S32
-20°
07:00
S32
-21°
08:00
S32
-22°
09:00
S32
-19°
10:00
S32
-16°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-9°
14:00
S32
-8°
15:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Мөрөнгийн мөрөөдөл биелэх мөч ойртсоор байна

Б.Зүчи, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 13
Өдрийн шуудан
Монголын хөлбөмбөгийн шигшээ
багийн довтлогч А.Мөрөн

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Алтанхуягийн Мөрөн мэргэжлийн багт элсэхэд ойртсоор байна.

Түүний хувьд Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй. “Монголын Роналдиньо” гэгддэг 24 настай А.Мөрөн энэ сарын 9-нд JIaoc улсын мэргэжлийн клуб “Lao Toyota” хөлбөмбөгийн багт шалгуулжээ.

Тус клуб нь Японы алдартай компани “Toyota’’-гийн хөрөнгө оруулалттай юм. А.Мөрөн тус багийн эзэн Сомсак Кеодарад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн болохоор түүнд шинэ тоглогчоор орохыг санал болгожээ.

Ноён Кеодара хэлэхдээ “Монголын хөлбөмбөгчин А.Мөрөнгийн намтар болон видео бичлэгийг мөн түүний бэлтгэлийг нь үзсэн. Тэр маш сайн техник, тэсвэр хатуужилтай тамирчин. Тиймээс би түүнийг “Lao Toyota FC’’-т авахыг хүсч байна” гэжээ.

Монголын хүүхдийн хөлбөмбөгийн клуб “Улаанбаатар Сүмида”-гийн ерөнхийлөгч, А.Мөрөнгийн менежер Японы иргэн Такаши Моримото “Lao Toyota” клубээс А.Мөрөнд санал тавьж байгаа нь тун сайн хэрэг ч Тайланд руу явж тус улсын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгддэг “Krabi” клубт шалгуулах болно гэсэн байна. Хэрэв тус клуб нь манай А.Мөрөнтэй албан ёсны гэрээ байгуулахаар болвол тус клубийн тамирчин болно. Хэрэв “Krabi FC” баг нь манай А.Мөрөнг авахгүй бол Лаос руу буцаж “Lao Toyota FC-тэй гэрээ байгуулах болно” хэмээн хэлжээ.

А.Мөрөн: “Lao Toyota FC-д маш их талархаж байна. Би үргэлж Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болохын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн. Миний энэ мөрөөдөл биелэхэд ойрхон байна.” гэж хэллээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг

Түүний хувьд өнгөрсөн арван-нэгдүгээр сард Тайландын “Rangsit” клубтэй хамтарсан бэлтгэл хийсэн. Харамсалтай нь А.Мөрөн олон цагийн нислэг, тус улсын цагийн зөрүүнд дасах гэж хугацаа алдснаар тэнцээгүй.

Хэдийгээр шалгалтад тэнцээгүй ч тус улсын “Премьер лиг”-ийн “Suanburi” клубийн бэлтгэлд гурван долоо хоног хамрагдсан юм. Тус клуб нь манай тамирчинг хэвийн байдалд нь ороход нь тусалсан бөгөөд А.Мөрөн өөрийн чадвараа 100 хувь харуулж чадахаар болсон.

Тэрбээр Тайландын “Krabi FC” клуб болон Лаосын “Lao Toyota FC” клубтэй мэргэжлийн тамирчны гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэхэд ойрхон ирээд байгаа юм.

x