ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН
Эхний долоон сард манай улсад 121,741 жуулчин ирж, $122 саяын орлого оруулжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ он гарсаар ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ.
Түүнчлэн,
- БНСУ-аас 21,913
- Казахстан 12,038
- Америк 4,874
- Хятад 4,691
- Герман 2,332
- Беларусь 2,328
- Япон 2,173
- Турк 1,982
- Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулсан талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард БНСУ-аас 8,841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21,913 жуулчин ирсэн байна. 2019 онд тус улсаас 23,585 жуулчин ирж байжээ.
БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
