ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болортуяа: Манай улсыг зорих БНСУ-ын жуулчдын урсгал нэмэгдэж байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад 2022 оны эхний таван сард 42,060 жуулчин ирсэн талаар мэдээлж байсан. Тодруулбал, энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус ирсэн байна.

Харин зургаадугаар сард жуулчдын урсгал ямар байгаа талаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяагаас тодруулахад "Монгол Улсад зочилж, аялахаар ирж байгаа жуулчдын тоон мэдээлэл сарын сүүлээр гардаг. Тухайлбал, зургаадугаар сарын тоон мэдээлэл ирэх сарын 4, 5-нд эцсийн байдлаар гарна гэсэн үг.

Тавдугаар сарын 30-ны байдлаар манай улсад 42,000 гаруй жуулчин аялсан байна. Үүнтэй холбогдуулан ДНБ-д 33 сая ам.долларын орлого орсон талаарх тоон үзүүлэлтийг Хил Хамгаалах Ерөнхий Газар (ХМЕГ)-аас гаргажээ" гэдгийг хэллээ. 

Мөн тэрбээр "Бид энэ жил жуулчдын тоог 250 мянгад хүргэх зорилттой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсыг зорьж буй жуулчдын тоогоор ОХУ тэргүүлж байгаа. Монголд аялдаг жуулчдын 50 орчим хувийг ОХУ болон БНХАУ-ын жуулчид бүрдүүлдэг. Гэхдээ энэ жил БНХАУ-ын жуулчдын тоо маш бага байна. 

2019 оны мэдээллээс харахад БНХАУ болон ОХУ-ын 200,000 жуулчин дотоодод аялсан байдаг. Энэ жилээс эхэлж БНСУ-ын жуулчид визгүй зорчих эрхтэй болсноор Солонгос жуулчдын урсгал нэмэгдэж байна. Солонгосын жуулчдын визийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл чөлөөлсөн байгаа.

Энэ жил Зүүн Азийн улс орнуудыг зорилтот зах зээлээ болгох, дотоодод аялуулах бодлого чиглэлтэй байна" хэмээн мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.21.116] 2022/6/28
Монголд со жуулчдаас мөнгө үлддэг юм уу даа өөрсдийхөө буудалд буугаад өөрсдийнхөө хоолны газар хооллоод байгаа харагддаг өөрсдийнхөө онгоцоор ирдэг байлгүй бас
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.142] 2022/6/28
Скс тур хийж сармагчны цэцэг өвчин халдаах нь л дээ. Тэгээд тэр эмчлэх эмийг нь Солонгосоос худалдаж авна.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.44] 2022/6/28
Тултал хөгжүүлвэл гуйлга гуйхаар орон бишдэ
0 | 0 Хариулах
Зочин [54.36.112.171] 2022/6/28
МИАТЫН БИЛЕТ МАШ ӨНДӨР !!!! БУСАД АВИА КОМПАНИАС ТАТААС АВНА ТӨРӨӨС АВНА МИАТЫН БОЛОВСОН ХҮЧИН 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦТЭЙ ДАРГА НАРТ САЙН ҮЙЛЧИЛНЭ АРД ИРГЭД ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 8ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ПАРАЗИТЛААД ДОРОМЖЛООД СУУЖ БДГ . АГААРЫН ТЭЭВРИЙН ХУУЛИЙГ ХУРДАН БҮРЭН ЛИБЕРАЛЧИЛЖ ЧӨЛӨӨЛ! !!!!!! ТОМ ЗУРГААР ОЛОН АВИА КОМПАНИ САЙН ҮЙЛЧИЛНЭ ҮНЭ НАВС УНАНА !!!!!! УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ДОРОЙТУУЛААД БН МИАТАА ҮХЭЖ ДАЛД ОРООЧ
3 | 2 Хариулах
зочин [202.9.46.248] 2022/6/28
Со нар ирж хэдэн янханууд нь овоо мөнгө хийхийн байна даа, хэхэ
3 | 2 Хариулах
Зочин [64.119.22.195] 2022/6/28
Жуулчид нэмэгдээд овоож оцойсон мөнгө орж ирдэг гэвэл МАЙ шүү. Тэр салбараар амьдрагсдын л амьдрал дээшилнэ. Менежментийн зөв хэлбэрт оруулах хэрэгтэй. Үйлдвэр ч мэдэхгүй бизнес ч мэдэхгүй эргүү ерөнхий сайд баынаа
4 | 0 Хариулах
Зочин [54.36.112.171] 2022/6/28
Тэнэгтэхээ больчих том зургаар манайруу валют орсоор байгаа үмбүү минь
1 | 1 Хариулах
Зочин [202.21.96.114] 2022/6/28
нүүрсээ зөөхгүй, зөвхөн жуулчлалаар ч амьдрах боломжтой, хөгжүүлэх нь чухал
1 | 0 Хариулах
Зочин [180.149.80.74] 2022/6/28
Хил хамгаалах ерөнхий газар жуулчдын тоо бүртгэдэг болохоос хэдэн төгрөг оруулж байгаа хэмжих үү? Ажлаа мэддэггүй мал байна штээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.163] 2022/6/28
Хилээр нэвтэрч орохдоо бэлэн мөнгө хэдийг авч яваагаа мэдүүлдэггүй юмуу
0 | 0 Хариулах
Зочин [180.149.80.74] 2022/6/28
Мэдүүлсэн ч бүртгэхгүй штээ
0 | 0 Хариулах