Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл рүү нэг сарын хугацаанд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин очжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрчээ.

Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3,000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.

Долдугаар сараас эхлэн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2,561 хүн 768,301 төгрөгийг цахимаар төлжээ.

зураг
 

Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх, хүргэхтэй холбоотой зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.