Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад 2021 оны эхний зургаан сард ОХУ-аас 4,986 жуулчин ирж байсан бол энэ онд 36,445 болж нэмэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны эхний зургаан сард манай улсад гадаадын 11,474 жуулчин ирж байсан бол энэ оны эхний зургаан сард 73,161 хүн иржээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 537.6% -аар нэмэгдсэн үзүүлэлт болсныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Жуулчдын тоо голлох зах зээлийн орноор харвал энэ оны эхний зургаан сард ОХУ-аас хамгийн их буюу 36,445 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 630.9%-аар өсжээ.

Өнгөрсөн 2021 оны эхний зургаан сард тус улсаас 4,986 жуулчин ирж байсан юм.

Түүнчлэн эхний зургаан сард аялал жуулчлалын салбарын орлого 70,299,549 ам.доллар болж, 708.2% өсжээ.

зураг