Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.В.Лавров ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиний мэндчилгээг уламжилж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав.

Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдав.

Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний мэндчилгээг уламжлав. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.