Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монголыг яагаад ч Оросын суганы үс болгохгүй. С.В.Лавров тэгж бодож байгаа бол санааны гарз"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан зарим иргэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр жагсаал хийж байна.

Жагсаалд оролцогчид "Монгол дахин Оросын суганы үс болохгүй", "Монголын ардчиллыг Азизовоор доромжлуулахаа боль" гэсэн уриа барьж, эсэргүүцлээ илэрхийллээ.

АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Монголыг яагаад ч Оросын суганы үс болгохгүй. С.В.Лавров тэгж бодож байгаа бол санааны гарз гэдгийг зориуд хэлэх гэж энд ирсэн юм. Монгол эрх чөлөөтэй, нэр төртэй орон. Сүүлийн 30 жилд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч гарсан ард түмэн. Эргэж түүнийг колоничлох гэж, өөрийнхөө бохир үйлдлийн дагуул болгох гэж байгаа бол бид эсэргүүцэн тэмцэх болно. Бид бас ард иргэдийнхээ зүрх, зоригийг сэргээх гэж ирсэн. Украинтай эв санаагаа нэгтгэсэн залуучууд, болон Д.Монголхүү энд ирсэн. Тэрбээр гавлагдах шүүхийн шийдвэртэй ч Монголын залуучуудын зүрх зоригийг унтраахгүйн төлөө энд хүрэлцэн иржээ.

Гурил цацдаг, зоддог болсон Монголын Путинчүүдээс айхгүй. Монголчууд олуулаа эр зоригтнууд болсон.

Хэлмэгдсэн хүмүүсийг мартаж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүдэд хандаж хэлье. Төрийн ордны хажууд 40,000 хэлмэгдсэн хүний хөшөө байгаа шүү. Энэ хүмүүсийг Зөвлөлтийн удирдагчдын даалгавар, шахалтаар устгасан. Эдгээр хүмүүс Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагч нар Монголд зохион байгуулах үхлийн тоглоомны золиос болсон юм. Үүнийг төрийн түшээд битгий мартаарай. Дөрвөн Ерөнхий сайд болон өчнөөн төрийн зүтгэлтнийг аваачиж цаазалсныг битгий мартаарай. Хэрвээ бид Оросын суганы үс болбол ийм хувь заяаг та нар бас хүлээнэ шүү. Лавровын түрэмгийллийг дэмжихгүй гэдгээ эр зоригтойгоор хэлмээр байна" хэмээн ярилаа.

Жагсаалын зургаас

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг