ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын ерөнхий прокуророор хэнийг ч томилж болдог болох өөрчлөлтийг хуульд оруулах гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. 

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд доромжлох хэмээх зүйл анги оруулсан нь нийгмийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. 

Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг дагалдуулан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах ноцтой заалт хавсаргажээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид тавигдах шаардлагыг байхгүй болгосон байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 45.4-т "Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно" хэмээн заасан байдаг. 

Харин одоо хэлэлцэх гэж буй хуулийн төсөлд "Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх  хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй" гэдэг заалт оруулсан байна. 

зураг
 

Хэрэв энэ өөрчлөлтийг УИХ баталбал прокурорын байгууллагын удирдлагад тавигдах шаардлага байхгүй болж, Улсын ерөнхий прокурорыг улстөрчид өөрсдийн үзэмжээр томилдог болох эрсдэлтэй юм. 

Энэхүү хуулийн өөрчлөлтийг УИХ маргааш буюу тавдугаар сарын 31-нээс эхлэн хэлэлцэх гэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.22.48] 2022/5/31
Нямдорж тэнд шавар болох гээд ядаад байгаа гэл үү хуж аагийн махны үйлдвэрүүд шигээ.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.100] 2022/5/30
улсын ерөнхий прокурор И.Энхтуяа прокурор биеэ үнэлэгч авгайг тэтгэвэрт гаргаарай шантаач худалч хуурмаг хужмгай хүүхэн
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.180] 2022/5/30
Нямбаатар засагын газарт30 төрөлийн ажилын хэсэгийн ахлагч албан тушаалын сэтгэц
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.113] 2022/5/30
Хэнийг поркурор болчихоно гээд хэн хэн нь айгаад байгаа юм бэ гэж
0 | 0 Хариулах
зочин [103.229.121.35] 2022/5/30
Шаардлага сулрах тусам хулгайчид ирнэ
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.159] 2022/5/30
oooo zaza odoo bur davarna davarna gehed bur arai dendej baina
0 | 0 Хариулах
z [112.72.15.182] 2022/5/30
Прокурор биш хүн томилогдх үндэслэл болж байна даа. Бас хэнийг тавих гэж байгаа юм бол доо.
1 | 0 Хариулах
Чингис [59.153.115.96] 2022/5/30
Шударга байж чадах л юм бол 7 буудлын Должин гуайг томилсон ч яадаг юм. Одоогийн хууль шүүхийнхэн тэгээд шударга юм уу? Гадаадад казинод хулгай хийгээд л явж байна ш дээ.
1 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2022/5/30
баахан хүн цаазлах нь дээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.102] 2022/5/30
Зөв 2 , прокурор , шүүх нэг газраа удаан ажилаад , дотроосоо дээшээ гарахаар л шинэчлэл хийгдэхгүй , алдаа дутагдал гаргасан нэгнээ хаацайлаад өнгөрч байгаа
1 | 1 Хариулах
Ррр [64.119.27.226] 2022/5/30
Boliooocheee shalguuraaa uldeee
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/5/30
Neg alialagch tavij alialagch boloh gej baigaa ium biz. Oligtoi A B gee meddeg alim apilsinaa yalgadag hun tavih heregtei. Hulgaichuud hoorond ner tor gesen ium baihgui. Hereg hezee ch huuchirdaggui 60-70 jiliin daraa ch gesen.Neg ni barigdahaar shuud ehnii amisgaagaaraa busdiig bariad ogdog duremtei ium.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.194] 2022/5/30
zow shiidwer
1 | 1 Хариулах
Зочин [202.131.235.194] 2022/5/30
zow shiidwer bna
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.61] 2022/5/30
Одоо бүр улайн цайм луйвраа хийх гэж болсон болоогүй хуульч сэтэр зүүсэн ч юмуу энгийн иргэдийг томилж бүр жанхуугаа хутгах нь. Ариа ч ийм байж болохгүй ээ.
4 | 0 Хариулах
Зочин [37.120.232.179] 2022/5/30
Ичиж үхцгээгээч их хурлын хулгайч нараа
4 | 0 Хариулах
Зочин [202.131.235.194] 2022/5/30
100000 хувь зөв шийдвэр
1 | 3 Хариулах
Хууль санаачлагч [66.181.160.12] 2022/5/30
Үндсэн хуулийн дарга, гишүүд, Бүх шатны шүүхийн шүүгч, прокуроруудад тавигдах шаардлагыг өөрчилж сайн мөргөдөг, мөөрдөг, бага хуцдаг, хазаж дайрдаггүй, хүний харцаар хөдөлдөг, сайн хээлтүүлэгч хурган буханцар, үнээнцэрийг томилох нөхцлийг бүрдүүлэх нь хууль, шударга байдалд нийцэх тул хуульд өөрчлөлт оруулах нь зөв болой ... дэмжээрэй ...
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.31] 2022/5/30
Зөв зөв цагдаа, АТГ, ШШГЕГ,онцгой байдалын дарга нарыг ч энгийн хүн тавих хэрэгтэй.дэд нь л мэргэжлийн байхад болно.
1 | 3 Хариулах
Зочин [202.131.235.194] 2022/5/30
НПГ Ерөнхий прокурор Ц.Ариунболд хэрэг шийдэхэд мэдлэг чадвар дутсан, улсын ерөнхий про чадваргүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн, Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэргийг хаасан гэж хэвлэл бага хурал зарлаж болохгүй биз дээ ийм яриад суух Аринболд ихчих хэрэгтэй. энэ баг юу ч шийдэж ч чадаагүй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.235.194] 2022/5/30
Зөв шийдвэр байна.
1 | 3 Хариулах
Zochin [202.21.109.61] 2022/5/30
Zob baih aa
1 | 3 Хариулах
Зочин [27.123.214.2] 2022/5/30
Хачин хачин хуулийг үргэлж ямар нэг баяраар далимдуулж баталдаг шүү, хөгийн гарууд.
4 | 1 Хариулах