Гурван тэгш ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд оролцсон дөрвөн бөхөөс допинг илрээд байсан. Дөрвөн бөхийн нэг нь B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасныг МҮБХ-ноос мэдээллээ.
Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлж байв.
Тус холбоо МҮДЭБайгууллагаас ирүүлсэн хариуг допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх журамтай. Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-нд 10 хоногийн хугацаа дуусаж нэг бөх "B" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!