ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Шотландын Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж тэрбум мод тарьж, ургуулах талаар сана бодлоо ярилцсан.  Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ.

Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө.

Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэлжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Ажил хийгээгүй залуучууд Алтангадас одон авч байна. Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болгоно гэж бодож байгаа. 

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.90.237] 2021/10/6
Ингэхэд Хүрэлбаатар та2 ковидын үед орж ирсэн тусламжын мөнгийг юунд зарцуулснаа тайлбарлаач. Та тэтгэвэрийн доод хэмжээг авдаг ахмадуудыг хэзээ бодолцох гэж бна. Өдөрт 10к ны 5р нь түлшээ авдаг. 5к р хоол цай талхаа яаж хүргэж авахыг хэлж өгөөч
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2021/10/5
Яг тэрбум модоо тарих юм бол:Ойн инженэрүүдээр судалгаа гаргуулж,21аймагтаа тэнцүү тоогоор хувааж өгөөд тэр модоо 10 жилиин хугацэанд усалж ургуулж арчилж тордох бүх үйл ажиллагааг нь аймаг сумын заса дарга нарын хяналтанд үр дүнг тооцох тоолж харицлага эзэнтэйгээр цэцэрлэг.албан байгууллагын тохижилт айл өрхййн сонголт гм маш их бодох болвсруулах төлөвлөгөө хэрэгтэй.Босоо хөндлөн мянганы зам,төмөр зам дагуугаа цэрэг шиг жагсаалаар нь модыг тарих түүиигээ тухайн аймаг сумын нутгийнхан бүрэн хаоиуцаж арчлах гм
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.100] 2021/10/5
Шизо дэлгэрмөрөн чинь алтан гадас одонтой гэх шив
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.22] 2021/10/5
Хүүкэээ бага уу л даа. Байнга шааж явахын
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2021/10/5
Уул уурхай нэрээр голын ойн Сав газар модыг ч хүйсээр Сөнөөсөн дөө эрх мэдэлтэнүүд Энийгээ нөхөн сэргээ ер Энэ ой савруу дайрдагаа зогсоо ард түмнээс илүү Төрчид уул уурхай өрсдөө Эрхэлж газарыг бузаралдаг шүү
0 | 0 Хариулах
Mgl [92.240.179.170] 2021/10/5
Hurelsuhee Tuuliin burgasiig uchnuun jil ogtolj barilga barichaad chadahuu !!! Ingej hudlaa Poporood yana aa!!! Ner hund huutsuldsun
1 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.53] 2021/10/4
туулын бургасыг 20 жил бульдозордож хашаалж байгааг эрхэм төрийн сайд дарга нар болгоож байгаа байлгүй дээ ядаж ургаж байгаа хэдийгээ хядахаа зогсоовол .барилга барьж баяжиж хөлжиж болно ногоон байгууламж устгаж босч байна даа энэ хот
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.13] 2021/10/4
10,000,000*100 zuvuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.73] 2021/10/4
зөв. зүгээр хэвтээд ээж ааваараа тэжээлгэж байгаа 30 гарсан хүн шиг амьдарна гэж юу байхав. хэвтрийнх биш бол босоод хөдөл, эрүүлжнэ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.197] 2021/10/4
odoo teed tariad l baidag baij deee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.211] 2021/10/4
Хүүхдийн фонд гэж байхад сумын төвийнхөн хүүхэд томгүй хавар уулнаас авчирсан модоо тариад усалаад төмөр дээр хадаасаар ангийнхаа бүлгийг бичээд зүүгээд тавьдаг сан намар сургууль цуглахад үхсэн модоо ухаж авдаг байлаа .
3 | 0 Хариулах
Зочин [107.127.39.34] 2021/10/4
Намайг багад УБ хотод бас л хавар болгон Коммунист субботник хийж зүлэг мод тарьж байна гэж хэд хоног баахан шороо хийсгэж байгаад тардаг намар нь юу ч ургаагүй улаан халцгай хэвээрээ л байж байдаг байсан….Яахав яаж зүгээр байх вэ төв зам дагуудаа хотынхоо төвөөр жаал зугаа мод зүлэгтэй бусад газраараа улаан шороо
3 | 0 Хариулах
zochin [66.181.161.106] 2021/10/4
Hamgiin gol ni hujaa mod bish. Servvn ornii uur amisgald zohitsson mod baih yostoi. End sn hyanalt heregtei.
3 | 0 Хариулах
14 TERBMHAN &L.BOLORZEZEG [185.220.100.242] 2021/10/4
Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд ёрын гийгүүлэгч (ILLEGAL-NARCISSIST-XPLOITER ) ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.53] 2021/10/4
Чам шиг гаж донтон атаархаад хэрэггүй эмэгтэй ажилтан суулгаж чадаж бн малаа байгаатайгаа эвлэр үхэрээ битгий атаарх тэгвэл чи удахгүй…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.120] 2021/10/4
Болж байна шүү! Татварын өртэй аж ахуйн нэгжид тухайн бүс нутгын газрыг эзэмшүүлээд хугацаа заагаад өгчих хэрэгтэй!!!
0 | 0 Хариулах
Zochin [66.181.188.132] 2021/10/4
Tegeed uul uurhain gazruudaa tsegtsleech nuhun sergeelt hhigeech hudlaa poprohoos uur ym medehgui ene neg erunhiilugch uhaantai ym.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.190] 2021/10/4
Ub-t nogoon baiguulamj tsetsterlegt hureelenih heregtei bna. Tsetserlegt hureelwn gj 20 modtoi 20 ch hurehgui hun suuh sandaltai, jijighen gazar bish arai humuusiin heregtseend niitseh yum hiimeer bnadaa.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2021/10/4
Үнэхээр ийм болдог бол юм хийжээ гэхээс дээ уул уурхайнууд нь ундаалдаг ус газар шороог мөнгөн ус цианитаар алтаа угааж бгаатай тэмцээсэй нэг нь устгаад нөгөө нь тариад цэвэр усны нөөцгүй боллоо уул нь бүх ардын өмч улс өмчөө мэдэж цэгцлээсэй хэдхэн гэр бүл баЯлагийг ухах ёстой гэд номтойбаяр мэт нь өөрийнхөө хөрөнгөөр гэд сонин
1 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2021/10/4
Санаа нь сайхан. Гэхдээ энэ малнууд хууль эрхзүйн орчныг нь сайн бүрдүүлж боломжоор хангахын оронд өөрсдөө шаах гээд угаасаа данагар болсон төрийн тогтолцоог бүр л том болгоно. Том груп компаниудыг өөрсдийн нэрийн цэцэрлэгт хүрээлэнтэй болгохыг шаардаад татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох гэх мэт байдлаар өөрсдөө биш хувь хүн, компаниудаар нь хийлгэвэл хамаагүй дээр байхдаа. Манайхан тендер шааж, төсөвт бас нэг цоорхой гаргахаа л бодож байгаа байхдаа.
1 | 0 Хариулах
Зочин [82.165.103.33] 2021/10/4
ТЭНЭГ ПИЗДАА БААХАН ХОШГОРУУЛААД НӨГӨӨ БӨГС ДОЛООГЧ ТЭНЭГҮҮД НЬ ДАГААД ҮЙЛДВЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХАЯАД ГҮЙХНЭЭ.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.103] 2021/10/4
Тэнэгт
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.167] 2021/10/4
330 сум нтр гээд нээх тэгшитгээд байх юм юу байдгийн? Хамгийн цөлжөөд байгаа, Азийг шороон гуурганд оруулаад байгаа, усгүйдээд байгаа урд зүгийн амйгуддаа илүү тарих хэрэгтэй. Жишээ нь нуль тодон дунд байгаа Сэлэнгийн сумууд, Хэнтий, Хөвсгөлийн хойд сумуудад хэрэг ч байхгүй. Модгүй гараа тариа.
5 | 0 Хариулах
Зочин [107.127.39.34] 2021/10/4
Хамгийн түрүүнд бүр мод тарихаасаа өмнө энэ засаг замбараагүй өсч үржсэн мал сүрэг ялангуяа билчээрийг хамрийн ихээр идэж цөлмөдөг ямааныхаа учрыг олох хэрэгтэй….Малын хөлийн татвар,билчээрийн менежмент гээд өөр ямар арга хэмжээ авч болохоор байна бүгдийг нь л хийх хэрэгтэй….нэг нь мод суулгадаг нөгөө нь эрх танхи ямаагаараа идүүлээд байвал яамр хэрэг байх вэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [185.165.241.35] 2021/10/4
Тийн, урд хилийн дагуух зурвас дагуу нутгаас эхлэх хэрэгтэй. Урагшаа хил гараад л аймшигтай цөлжилт харагддаг бла шт , хэдхэн жилийн өмнө
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.190] 2021/10/4
Маршалын гүүрний зүүн талд садар сайдынхаа хядсан бургасыг нөхөн сэргээчих сачий нь хүрэхгүйл дэ
12 | 0 Хариулах
Зочин [202.55.183.130] 2021/10/4
NVB deer Mongol ulsaas terbum mod tarina gej helj onoo awahgui l bol, nuguu hed n mani hediig buur ogtoos toohgui, bodoj bodoj bgad hamgiin ambitstai sonsogdhoor ymar sanaa baina gej haij bgaal termbum mod tarina gej aashlaadaa xaxaxaxa
4 | 0 Хариулах
Зочин [82.165.103.33] 2021/10/4
ТЭГЛЭЭ ГЭЭД ТЭНЭГИЙГ НЬ ГАЙХААД Л ӨНГӨРСӨН...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.191] 2021/10/4
Слесарь, кочегар 2 одоо болио , боловсрол дутаж бн
4 | 0 Хариулах
Зочин. [202.55.188.88] 2021/10/4
Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байна.Сүүлийн үед Монголчууд мод тарих дуртай болсон.Өмнөх ерөнхийлөгч нар ч санаачилж ажил хэрэг болгоод явж байсан. Өмнөх туршлагуудаас харахад нэг удаагийн компаничилсан ажил үр дүн муутай , байнга оролдож , арчилж байгаа нь л үр дүн сайтай байгаа юм.Иймээс миний бие Экологийн татвартай болох ёстой гэж үздэг.Тэгээд гарааны компаниуд байгуулаад санхүүжүүлээд явбал олон хүн байнгын ажилтай болно. Энэхүү экологийн татварыг иргэн бүр төлдөг байх ёстой.Доод хязгаарыг нь тогтоож өгдөг, Дээд хязгаарыг нь тогтоох шаардлагагүй.Их татвар төлсөн иргэнийг алдаршуулдаг , тарьсан ойгий нь өөрийнх нь нэрэмжит болгодог байх хэрэгтэй. Татварын доод хэмжээ нь улиралд 2500 төг , жилд 10000 төгрөг байвал бололцоотой гэж бодож байна.Жилийн эцсээр нэг удаа л авдаг байж болох юм.Татварын орлогын зарцуулалтыг олон нийтийн хяналтад өгөх хэрэгтэй.Санаачилга маань ажил хэрэг болоосой гэж хүсч байна.Мод тарихад хүн бүрийн оролцоог ингэж хангамаар байна.
3 | 1 Хариулах
Зочин [107.127.39.34] 2021/10/4
ФИНЛАНД улсын нэг туршлага байдаг юм гэнэ лээ…дээхнэ жаал шуугиж байгаад чимээгүй сураг алдарсан
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.147] 2021/10/4
Хашаатай болгох нь харин илүү ажил байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.128] 2021/10/4
Хэдэн мод тариад тэрнийхээ сүүдэрт Монголчууд бид турж үхэх юм байна. Орос Хятад 2 усгүй газар тарьсан хатсан модны сүүдэрт турж үхсэн биднийг булаад нутгийг маань 2 хуваагаад авах байх. Хошигнолгүй хэлэхэд ард түмэн ядуугаараа үлдэж цалин тэтгэвэр нэмэгдэх, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг баригдах худлаа боллоо. Эмч цагдаа багш нар нь бүгд байхгүй болох биз.
4 | 0 Хариулах
Altan [64.119.21.78] 2021/10/4
Зөв өө зөв. Гэхдээ мөнгө үрэн таран хийхгүй зам төмөр замын дагуу тарих хэрэгтэй байна.
0 | 3 Хариулах
Утсан хүүхэлдэй Грета [89.187.162.107] 2021/10/4
Мод тариад, нүүрс, бензин хэрэглэхээ больсон ч байгаль дэлхий хувьссаар байх болно. Динозаврууд яагаад сүйрсэн, Мөстлөгийн үе гэх мэт. Вирусаа ч дарж чадахгүй байж. Бизнес юм даа. Нүүрс Бензин нөөц нь дуусаж ашиггүй болсон юм байгаа биз.
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.55] 2021/10/4
Энэ эргүй поп [хориотой үг] зайлаасай
5 | 0 Хариулах
Зочин [192.82.82.41] 2021/10/4
САЙН БАЙНА ДЭМЖИН АЖИЛЛАЦГААЯ ЗАЛУУСАА
1 | 6 Хариулах
Данхрушка ❗ [202.126.89.47] 2021/10/4
Ууг нь ч нэг хийнэ гээд дайрвал овоо зүтгэдэг булдруу даа..
1 | 7 Хариулах
Данхрушка ❗ [202.126.89.47] 2021/10/4
оюунэрдэнн шиг худлаа гийнаад байдаггүй!
2 | 2 Хариулах
Зочин [107.127.39.34] 2021/10/4
Тэгээд Австрали руу авгайгаа эмчлүүлнэ гээд алга болоод өгдөг биз дээ ?
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.192] 2021/10/4
НҮБ д очиж амалчихаад ирээд байгаль орчны мэргэжилтнүүдээс боломжтой эсэхийг нь асууж санал солилцсон юм байна.Эндээс харахад манай удирдагч нар ямарч судалгаа дүгнэлтгүй, амандаа орсон зүйл өөрийн оронд төдийгүй дэлхийд ярьж явдаг нь харагдлаа. Харамсалтай л юм, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн мэргэжилтнээр манайх дутахгүй шүү дээ. Азтай нь мэргэжилтнүүд тэрбум мод тархи боломжтойг баталж.
3 | 2 Хариулах
Иргэн [103.212.118.156] 2021/10/4
Будаа иддэг оюутан шиг...
0 | 0 Хариулах
Гретад [156.146.59.20] 2021/10/4
Динозаврууд айхтар аж үйлдвэржиж хотжоод байгалиаа сүйтгэж сүйрсэн гэдэг юм байна лээ
0 | 0 Хариулах
Гретад [156.146.59.20] 2021/10/4
Динозаврууд айхтар аж үйлдвэржиж хотжоод байгалиаа сүйтгэж сүйрсэн гэдэг юм байна лээ.
1 | 0 Хариулах
Хурандаа гуай! [156.146.59.20] 2021/10/4
модоо битгий тэгшхэн цэрэг шиг жагсаагаад тарчихаарай даа. бас нэг наана цаана хиймэл биш байгаль шиг харагдана
1 | 0 Хариулах
Зочин [156.146.59.20] 2021/10/4
модоо битгий тэгшхэн цэрэг шиг жагсаагаад тарчихаарай даа. бас нэг наана цаана хиймэл биш байгаль шиг харагдана.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2021/10/4
Зөвхөн мод тариад цөлжилт уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралын асуудал шийдэгдэхгүй. Дэлхий нийтээрээ цөлжилт уур амьсгалын өөрчлөлтөнд голлон нөлөөлж байгаа хүлэмжийн хий ялгаруулагч нүүрс газрын тос байгалийн хийн хэрэглээнээс бүрэн татгалзах хэрэгтэй. Мөн ойн мод гол нуураа хайрлан хамгаалж, ойн мод гол нуурын усаа аж үйлдвэрлэл уул уурхайн аргаар ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн дэлхийн хүүхэд багачуудад багаас нь насанд хүртэл нь эх дэлхийгээ байгаль орчноо хайрлан хамгаалах тухай хичээл зааж хүн төрөлхтнийг байгаль орчиноо хайрлан хамгаалдаг маш ухамсартай хариуцлагатай болгох хэрэгтэй байна.
8 | 2 Хариулах
Зочин [43.242.241.210] 2021/10/4
Мань хэдээрээ тербум мод тариулчихаад би уриалсан гээд өөрийгөө шагнаад шаачихийн байна лдөө
12 | 2 Хариулах
Зочин [202.55.188.103] 2021/10/4
Мод тарих нэг насны буян гэдэг эсэргүү толгойтнууд сайн ч байсан муу ч байсан сайн юм амнаас нь гарахгүй үхэж далдарвал таарах юмнууд
1 | 1 Хариулах
Зочин [107.127.39.34] 2021/10/4
Мод ьарьж ургуулахыг эсэргүүцээгүй ээ…..тэрбум мод гэж бүлт шаасныг л эсэргүүцээд байна шүү дээ
0 | 0 Хариулах