ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байхыг зөвлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр сүүлийн 14 хоногт 0-17 насны 2,661 хүүхэд коронавирусийн халдварт өртжээ.

Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх 
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах 
  • 1-1.5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх 
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
  • Сайн унтаж амруулах 
  •    3-5 насныхан 10-13 цаг 
  •    6-12 насныхан 9-12 цаг 
  •    12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
  • Зөв хооллох
  • Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах 
  • Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах 
  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх 
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг  хуваалцахыг зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.183] 2021/6/8
Халдвар тараагчдийг баривчилж олны хөлөөс тусгаарлавал монгол дотооддоо ковидгүй болох гээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.185] 2021/6/7
Хүүхэд олон нийтийн газар дагуулж явахгүй, 1-1,5м зай барьж наадам тэмдэглэх үү?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2021/6/7
Айлд ороод айлын хүүхэд шүлсдэнэ сэжгийн
3 | 1 Хариулах
. [202.126.88.212] 2021/6/7
Ерөөс манайхан хүүхдийг төдийгүй хүн болгоныг барьж авч үнсдэг (шүлсддэг) заншлаа энэ ковидын далимаар бүр болих хэрэгтэй байнаа!!! Төр засгийн дээд дарга нар нь хүртэл наадмаар түрүүлсэн бөхийг барьж авч үнсээд байдаг биз дээ?!?! За Цагаан сараар бол ч ярих юм байхгүй ээ, бүр шал нортлоо үнсүүлж байгаа юм чинь!!!
2 | 0 Хариулах
хувийн ариун цэвэр таниас [202.131.227.82] 2021/6/7
Пункер шиг амаа л угаачих л даа эр эм хөгшин залуугүй. Аманд нь бие засцан юм шиг үнэртэй, тэгээд тэрэндээ дасан зохиццон, хэлэхээр ууралдаг хүмүүс боль боль
1 | 0 Хариулах
Зочин [185.200.34.175] 2021/6/7
Хэдхэн хоногийн өмнө Ховдоос УБ руу гүйхээр гарсан цэргийг баахан хүн үнсээд байсан ?
1 | 0 Хариулах
А [202.21.117.34] 2021/6/7
тэр нөхөр чинь баахан ковид нүүрээрээ дүүрэн наачихаад яваа юм байнадаа
1 | 0 Хариулах
УРИАЛГА [154.28.188.237] 2021/6/7
аялал жуулчлалын яамыг татан буулгавал яасан юм бэ. 2 жилдээ жуулчин авахгүй байж яам нэртэйгээр зүгээр цалин аваад суугаад байх юм. бас нисэх МИАТ байна. хүн тэжээхээ болимоор юм.
2 | 1 Хариулах