Нисэхийн тойргоос Номин Макро хүртэлх 1.65 км явган хүний замыг шинэчилжээ
Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам буюу Нисэхийн тойргоос Номин Макро хүртэлх 1.65 км урт явган хүний замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж дуусжээ.
"Засвар, шинэчлэлийн ажлын үеэр замын хуучин хог хаягдал, ашиглах боломжгүй материалыг ачиж зайлуулах, явган хүний замын хашлага суурилуулах, буталсан чулуун суурь байгуулах, суурь үеийн битум цацлага хийх, асфальт бетон хучилт тавих, замын тэмдэг, тэмдэглэгээг зурсан.
Хашлага болон хучилт, зорчих хэсгийн гадаргууг жигд, аюулгүй байхаар шинэчилсэн" хэмээн Нийслэлийн баруун бүсийн зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
Дүүргийн захиалгаар Нисэхийн уулзвараас зүүн тийш Яармагийн гүүр хүртэл 6.2 километр явган хүний замыг асфальт бетон хучилтаар шинэчилж байгаа бөгөөд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хяналт тавьж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
