Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт чуулга уулзалт 2026.10.15-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайлал, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон болон тогтвортой хөгжлийг дэмжих боломж, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

зураг
 

Чуулганы үеэр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Монголын банкны холбоо, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо, Тэрбум мод сан болон бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь ойн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес болон ажлын байрыг дэмжих, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна.

зураг
 

Мөн чуулганы өдөр “Тогтвортой ногоон хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, хэлэлцүүлэгт Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа оролцсон юм. Тэрээр бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний тогтвортой өсөлтийг хэрхэн дэмжих асуудлаар өөр байр сууриа илэрхийллээ.

зураг
 

Голомт банк 2024 онд МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих Women Owned тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлж байсан. Харин “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” чуулганы үеэр тус тэмдэгтийг хэрэглэгч бизнесүүд өөрийн үйлчилгээг үзэсгэлэнд танилцуулж, 600 гаруй оролцогчдод бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олголоо.

Голомт банк цаашид бизнес эрхлэгчдийн хөгжил, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

Бизнес эрхлэгчдийг дэмжигч банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.