Шинээр нээгдэх “SILK BAZAAR SHOPPING MALL”-ийн НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ-т урьж байна
“НОМИН Холдинг” группийн хэрэгжүүлж буй “Silk Road Residences” орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршилд гурван үе шаттайгаар хэрэгжиж буй, нийт 11 блок, 680 айлаас бүрдэх өндөр зэрэглэлийн цогцолбор хотхон юм. Тус хотхон нь 95–150 м² талбайтай, 3–5 өрөөний сонголт бүхий орон сууцнуудаас бүрдэх бөгөөд оршин суугчдын тав тух, амьдралын хэрэгцээг нэг дор цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой.
Орон сууц, худалдаа, үйлчилгээг хослуулсан энэхүү бүтээн байгуулалтын томоохон хэсэг болох “Silk Bazaar Shopping Mall” худалдааны төв тун удахгүй үүд хаалгаа нээх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, чадварлаг баг бүрдүүлэх зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Дэлгүүр-ийн 5 давхарт зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн ажил горилогчид “НОМИН Холдинг” Компанийн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого, карьер хөгжлийн болон боловсролыг дэмжих хөтөлбөр, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах бодлого, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих санаачилга зэрэг ажилтнууддаа чиглэсэн хөтөлбөр, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Шинэ боломж, шинэ карьерын эхлэл таныг хүлээж байна.
Та бүхнийг Silk Bazaar Shopping Mall-ийн нээлттэй ажлын байрны өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт тохирох ажлын байраа сонгон, карьерынхаа дараагийн алхмыг хийхийг урьж байна.
Байршил: Улсын Их Дэлгүүрийн 5-р давхарт
Огноо: 2026 оны 10 сарын 24-ний өдөр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
