2021.03.08: 108 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,336 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.08/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиодол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

