Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.04: 44 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3,076 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/365031234753160

Өчигдөр 19,507 хүний сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь Завхан аймагт бүртгэгдсэн бол үлдсэн нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,076 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,415 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 78.5 хувийг эзэлж байна.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж байгаагаас

  • Хөнгөн-591
  • Хүндэвтэр-57
  • Хүнд-7
  • Маш хүнд-2 хүн байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.