Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Байшингийнхаа дулаан алдагдлыг 70%-иар бууруулах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Хашаа байшинд амьдардаг өрх бүрт тав тухтай, дулаан амьдрах боломжийг олгох зорилготой “Дулаан шийдэл” төсөл нь танд байшин дулаалгын цогц шийдлийг санал болгож байна. Та байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэн, стандарт хангасан барилгын материал ашиглан, мэргэжлийн бригадуудаар дулаалгын ажлыг гүйцэтгүүлж, дулаалга стандартын шаардлага хангасан эсэхийг аудитороор үнэлүүлэн, санхүүжилтээ банкны 8%-ийн ногоон зээлээр шийдвэрлэх боломжтой. Та байшингаа хэсэгчлэн болон иж бүрэн дулаалуулж болно. Дулаан алдагдалтай байшингийн дээвэр, хана, шал, суурь дулаалах, цонх солиулах, тохирох агааржуулалтыг угсрах ажлуудыг гүйцэтгэснээр байшин иж бүрэн дулаалагдаж, дулааны алдагдал 70 хүртэлх хувиар буурах боломжтой юм.

“Дулаан Шийдэл” төслийг Европын Холбооны Свич-Эшиа хөтөлбөр, Абби Пиер сан, Чехийн болон Францын хөгжлийн агентлагууд хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд байшин дулаалгын стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж, бичил, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, хамтын ажиллагааг бий болгох зорилготой. Мөн цаашлаад дулаан алдагдлыг багасгаж, түлшний хэмнэлт үүсгэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, стандарт хангасан дулаалгын зах зээлийг бий болгоход чиглэн ажиллаж байна.

 

Иргэд “Дулаан Шийдэл” төсөлд хамрагдан байшингаа дулаалуулснаар тав тухтай амьдрах, даарч хөрснөөс үүдэх эрүүл мэндийн асуудлуудыг бууруулах, нүүрс түлээнд зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, байшингийн дотор агаарын чанарыг сайжруулах, байшингийнхаа эдэлгээг уртасгах, гадаад өнгө үзэмжийг сайжруулах гэх мэт олон давуу талуудтай. Стандартын дагуу дулаалсан байшингийн дотор агаар сэлгэлт зөв явагддаг учраас цантах, мөстөх, мөөгөнцөртөх, дулаанаа хурдан алдах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх юм.

“Дулаан Шийдэл” төсөл нь танд байшингаа дулаалах стандарт хангасан цогц шийдлийг санал болгохын тулд олон талын хамтын ажиллагааг ханган ажиллаж байна. Дулаалгын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн бригадууд Барилгын Үндэсний Ассоциацаас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдан, технологийн дагуу дулаалга хийх аргачлалд суралцсаны дараа ажлыг гүйцэтгэдэг. Харин чанарын шаардлага хангасан дулаалгын материалыг Монгол Базальт ХК, Гэгээн Өргөө ХХК,    Пирамид Индастри ХХК, Росторг ХХК, Эко Вүүл ХХК-уудаас  нийлүүлдэг. Дулаалгын ажил хийгдсэний дараа ШУТИС-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв дулаалгын ажил стандартыг хангасан эсэхийг шалгадаг. Мөн иргэд дулаалгын санхүүжилтээ Хас банкны Эко хэрэглээний зээлд хамрагдан шийдвэрлэх боломжтой. Тус зээл нь 20 сая хүртэлх төгрөгийг 8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч болох бөгөөд зээлийн нийт дүн 7 сая төгрөг дотор багтвал урьдчилгаагүй, 7 саяас дээш дүнгээр зээл авах тохиолдолд урьдчилгаа 20%-ийг төлөх шаардлагатай. Байшингийн тань хэмжээ, дулаалгын ажил, материалын сонголт, хийцээс хамаарч дулаалгын санхүүжилтийн дүн тооцоологдоно. Жишээ нь: 48м.кв хэмжээтэй байшинг дээрх нөхцлөөр эко зээлд хамрагдан, дан дээврийг дулаалахад сарын эргэн төлөлт нь 55,727 төгрөг, иж бүрэн дулаалахад сарын эргэн төлөлт нь 183,984 төгрөг  болох юм. Бүтэн дулаалга хийгдсэний дараа таны байшингийн дулаан алдалт 70%-иар буурах боломжтой.

Та “Дулаан Шийдэл” төслийн www.dulaalga.mn цахим хуудсанд хандан дулаалгын тооцоолуурыг бөглөснөөр байшингийн тань аль аль хэсэг хэдэн хувийн дулаан алдагдалтай байгааг, танд хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай болохыг урьдчилан тооцоолж өгнө. Эсвэл, 7505-2000 төслийн дугаартай холбогдож, эрчим хүчний зөвлөхөөр байшингаа үнэлүүлэх, мэргэжлийн камераар дулаан алдагдлыг хэмжүүлэх захиалга өгч болно. Энэ тохиолдолд байршлаас шалтгаалан 50’000-70’000 төгрөгийн төлбөртэй байна. Зөвлөх байшинг тань үзээд хана, дээвэр, бүтэн дулаалга хийх боломжтой эсэх, ямар материалаар дулаалах шаардлагатай талаар танилцуулж, банкны зээлд хамрагдахыг хүсвэл нийт шаардлагатай санхүүжилтийг тэмдэглэсэн тодорхойлолт гаргаж өгнө.

 

Та төсөлд хамрагдахын тулд эхлээд төслийн багтай холбогдож, эрчим хүчний зөвлөхөөр байшингаа үнэлүүлэх, санхүүжилтээ банкны зээлээр шийдвэрлэх тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, банкинд зээлийн хүсэлт гаргах, зээл олгохоор шийдвэрлэгдсэн тохиолдолд төслийн багтай холбогдож, дулаалгын ажил гүйцэтгэх өдрийг товлох шаардлагатай. Товлосон өдөрт ханган нийлүүлэгчээс материал ирж, бригадууд дулаалгын ажлыг гүйцэтгэнэ. Дээвэр дулаалахад 1-2 өдөр, бүтэн дулаалга хийхэд байшингийн хэмжээнээс шалтгаалан 5-7 хоног зарцуулагдана. Бүтэн дулаалгын ажлыг урь орохоор хийх шаардлагатай байдаг бол дээвэр дулаалах ажлыг улирал хамаарахгүй хийж болно.

Иймд иргэд та бүхэн “Дулаан Шийдэл” төсөлд хамрагдан, байшингаа дулаалуулахыг хүсвэл 7505-2000 дугаарын утас, www.dulaalga.mn цахим хуудас, “Дулаан Шийдэл Төсөл” фэйсбүүк хуудсаар тус тус холбогдож төслийн багаас мэргэжлийн зөвлөгөө аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.