Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ жилийн үеэр ажилласан зах, худалдааны төвүүдийн ажилтнууд, түрээслэгч нарыг маргаашаас шинжилгээнд хамруулна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ жилийн баяраар ажилласан худалдаа үйлчилгээний төв, томоохон захуудын худалдагч, түрээслэгч нарыг маргаашаас эхлэн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.

Энэ талаар НЭМҮТ-ийн Тархвар судлаач Б.Сувд "Өчигдрийн байдлаар дөрвөн голомтын эх үүсвэр тогтоогүй, судлагдаж байгааг мэдээлсэн. Үүний учир нь нэгдүгээрт, баяр болсон. Хоёрдугаарт, хүмүүс өөрийгөө халдвар авчихна гэж огт бодохгүй байна. Гуравдугаарт, хүн амын дунд ямар нэг шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүс байна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн барьж чадсан эсэхээ иргэд сайтар бодох хэрэгтэй.

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, банк, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхлэгч болон худалдаа үйлчилгээний зэрэг компаниудад шинжилгээ авах ажиллагааг хийж байна. Маргаашаас эхлэн шинэ жилийн баяраар ажилласан томоохон худалдаа үйлчилгээний захад ажилласан худалдагч, түрээслэгч нараас шинжилгээ авна" гэв.

https://fb.watch/2M1OwyVpsh/