Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгөх юм.
Мөн хөл хорионы үед Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлнэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баянзүрх дүүргийн эмнэлэгт томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж ажилласан. Энэ хүрээнд 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Ингэхэд дүүргийн нэгдсэн эмнэлэгт ямар нэг холбоогүйгээр халдвар авсан тохиолдол гараагүй байсан. Гэвч ойрын хоёр өдөр голомттой холбоогүйгээр халдвар илэрсэн тохиолдол гарлаа.
Эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байсан. Тухайлбал,
Эдгээрийн эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон.
Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна. Эх сурвалж тогтоогдоогүй хоёр голомт байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг голомтолсон хэлбэрээр тархаж буй халдвар гэж үзнэ. Илэрсэн шинэ голомтуудыг ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээ хэрхэн гарахаас их зүйл шалтгаалж, цаашид авах арга хэмжээ тодорхой болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!