Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг Монголд оруулж ирэх цаад хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-н"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинтай холбоотой асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр "2020 оны долдугаар сарын 25-нд COVAX хөтөлбөрт бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах учиртай. Дээр нь Сангийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг бусад эх үүсвэр, бусад улс орноос вакцин авахаар ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн орж ирэх вакцины цаад хугацаа гуравдугаар сарын 1-н гэж хэлж болно. Тэр хүртэл та бид хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх зэрэг дэглэмээ баримтлах хэрэгтэй. Улсын Онцгой комиссоос 80-90 хувийн хөл хориог тогтоож буй энэ үед хувь хүний хариуцлага чухал" гэлээ.

https://fb.watch/2M1OwyVpsh/