Өнөөдөр Их Британи даяар хүн амыг вакцинжуулж, Covid-19 өвчний эсрэг дархлаа тогтоох ажил албан ёсоор эхэлж байна.
Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакциныг туршилтаас гадуур хийлгэсэн анхны хүн нь Умард Ирландын оршин суугч, 90 настай эмэгтэй болжээ.
Вакцины анхны тунг Ковентри дэх их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн Маргарет Кинан гуай өөрийгөө азтайд тооцож байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.
Эхний ээлжинд 80-аас дээш настнууд болон эмнэлгийн эмч, ажилтнууд, ахмадын асрамжийн газрын ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж байгаа юм.
Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакциныг хоёр тун хийлгэсний дараа Covid-19 өвчний эсрэг дархлаа тогтох гэнэ.
Эхний тунг хийлгэснээс хойш 12 хоногийн дараа хүний биед дархлаа тогтож эхлэх ба анхны тунгаас хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх ёстой юм байна. Үүнээс хойш долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтох ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!