Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэд дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн зарим автозамуудад улсын дугаарын ялгаваргүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхтэй боллоо.  

Ингэхдээ таних тэмдгийг тээврийн хэрэгслийн урд салхины шилний жолоочийн талд болон хойд салхины шилний нүдэнд саадгүй харагдах хэсэгт байршуулах ёстой юм. 

Мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын үнэмлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг биедээ заавал авч ёстойг журамд заажээ
 
Өнөөдрийн байдлаар “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв” ТББ-ын гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд автомат буюу гар удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй тулгуур эрхтний бэрхшээл бүхий 40 орчим иргэн байдаг аж.

/ГРАФИК ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

Улаанбаатар хотод 37404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн тоо 108 071 гэж бүртгэгдсэнээс харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16631, ярианы хөгжлийн бэрхшээлтэй 5999, Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 126333, Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн 31265, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 20898, бусад 20645 иргэн тоологджээ.

Үүнээс Улаанбаатар хотод 37 404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг байна.