Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн харьяа амбулаторийн барилгыг нийслэлийн өмчөөс хасав

ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэв

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн харьяа амбулаторийн барилгыг шинээр барина

Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн III дугаар хороонд байрлалтай тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаторийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон. Тус амбулаторийн барилгын төмөр дээврийн залгаас зай гарсан бэхэлгээ холбоосууд суларсан байдлаас хур тунадасны ус нэвчин орж барилгын хийцэд өөрчлөлт орсон аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. 2020 онд улсын төсвөөр Сүхбаатар дүүргийн III дугаар хороонд байрлалтай тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаторийн барилгыг шинээр барих юм. Иймээс нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн VIII дугаар байрлах тус дүүргийн эрүүл мэндийн төвийн II  дугаар амбулатори нь 1982 онд цэргийн ангийн казармын зориулалтай баригджээ. Уг амбулаторийн барилгыг шинээр барин ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгоно. Иймээс уг амбулаторийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах тухай хэлэлцэн баталлаа. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ