Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

AНУ-ын сансрын нисгэгчид дэлхийд амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хоёр сарын өмнө SpaceX компанийн хөлгөөр тойрог замд хүрсэн NASA-гийн хоёр сансрын нисгэгч өнгөрсөн шөнө дэлхийд амжилттай газардлаа.

Боб Бэнкен, Даг Харли нарыг тээвэрлэсэн Crew Dragon хөлгийн газардах капсул Улаанбаатарын цагаар 2:48 цагт Флоридагийн эргээс холгүй Мексикийн булангийн усанд буужээ.

Дэлхийн агаар мандалд нэвтэрч, аюулгүй газардах нь энэ удаагийн аяллын хамгийн хүнд хэсэг байсан юм.

Шөнийн 4:00 цагт SpaceX, NASA-гийн хамтарсан аврах баг сансрын нисгэгчдийг капсулаас гаргасан байна.

SpaceX компани нь сансарт хүн хөөргөсөн анхны хувийн компани болж байгаа юм. Тус компани NASA-гаас $2.7 тэрбумын санхүүжилт авч, сансрын нисгэгчдийг нь тойрог замд хүргэх хөлгийг зохион бүтээжээ.

Ингэснээр Америкчууд өөрийн сансрын нисгэгчдийг өөрийн газар нутаг дээрээс, өөрийн хөлгөөр сансарт хүргэх боломжтой болж байна. АНУ хамгийн сүүлд 2011 онд өөрөө сансарт хүн нисгэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл Оросын Союз хөлөгт суудал түрээслэн тойрог замд хүрдэг байв.

NASA цаашдаа өөрөө сансрын хөлөг хөөргөхгүй, хувийн компаниудын хөлгөөр сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэж байх юм.

SpaceX-ийн анхны аялал амжилттай болсноор Америкчууд саранд дахин хүн буулгах, Ангараг гарагт хүн хүргэх аялалуудын суурийг тавьж байна.

 

Эх сурвалж: Business Insider