Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим шилжилтэд таныг хөтлөх оффисын хэрэглээний багцыг 6 сар үнэгүй ашиглаарай

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Майкрософт корпорацын Монгол дахь шилдэг түншээр өнгөрсөн жил шалгарсан “Могул Сервис энд Саппорт” компани Microsoft 365 шийдлийг анх удаа ашиглах гэж байгаа байгууллагуудад зориулан Office 365 E1 Microsoft 365 Business Basic багцуудын лицензийг 6 сар үнэгүй ашиглах боломжийг олгож байна.

Энэхүү лицензүүдийг та авснаар оффисын хэрэглээний програмууд болох Microsoft word, excel зэрэг програмуудыг онлайнаар ашиглахаас гадна Outlook, Onedrive, Teams, Yammer, Sharepoint, Onenote зэрэг хүчирхэг програмуудыг ашиглах боломжтой юм.

Onedrive

Өөрийн файлаа дэлхийн хаанаас ч зөвхөн интернэтэд холбогдсон байхад л удирдах боломжийг олгодог энэхүү үүлэн файл хадгалах сан нь:

  • Хүмүүст өөрийн файлаа хуваалцах;
  • Хүнд хуваалцсан файлынхаа эрхийг тохируулах /татах эрхийг блоклох г.м/
  • Файлаа сэргээх;
  • Дата алдахаас сэргийлэх г.м давуу талуудыг олгох болно.

Microsoft teams

Зайнаас ажиллаж байгаа үед хамтран ажиллагсадтайгаа холбоо харилцаагаа хадгалж үлдэхэд зориулсан энэхүү аппликейшний тусламжтайгаар та:

  • Онлайн видео болон аудио хурал зохион байгуулах;
  • Дэлгэцээ хуваалцан, өөрийн дэлгэцээ удирдах боломж өгөх;
  • Баг хэлтсээрээ channel үүсгэх;
  • Onedrive-аас файл шейрлэх;
  • Emoji, gif, sticker, reaction хийх;
  • Олон төрлийн програмуудыг холбон нэг цонхноос ажиллах боломжтой

Yammer

Энэ нь зөвхөн танай байгууллага хоорондын хуудас бөгөөд үүнийг ашиглан:

  • Мэдээ мэдээлэл түгээх;
  • Шагнал урамшуулал зарлах;
  • Шинэ ажилтны мэдээлэл оруулах;
  • Санал асуулга, судалгаа явуулах;
  • Төрсөн өдрийн мэндчилгээ явуулах зэрэг боломжийг олгох юм.

Sharepoint

Microsoft Sharepoint нь байгууллага хоорондын интранет сайт бөгөөд үүнийг ашиглан та:

  • Зөвхөн байгууллагынхан тань нэвтрэх боломжтой дотоод сайт бүтээх;
  • Мэдээлэл, эвентийн тов, календарь оруулах;
  • Бүртгэл хөтлөх /гомдол, хүсэлт г.м/;
  • Дүрэм, стандарт, журам оруулах;
  • Баримт бичгийн удирдлагын сан бүтээх боломжтой

Та Microsoft Office 365 E1 болон Microsoft Business Basic багцуудыг 6 сар ашиглах бол энд дарж, байгууллагынхаа мэдээллийг бидэнд илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийн дагуу бид тантай ажлын 4 цагийн дотор холбогдох болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.