Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хот хоорондын хөдөлгөөнийг нээж, таван километр тутамд хурд хэмжигч ажиллуулж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цаг хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ.

Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн автозамын чиглэлийн дагуу 98 пост ажиллаж буй бөгөөд таван км тутамд хурд хэмжигчээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Зам дээр халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж зорчин, гүйцэд түрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган авч явах зэргийг мөн зөвлөлөө. 

07:10 цагийн орчимд Налайхын постоор 105 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 110 гаруй автомашин хотоос гарсан байна. Хотоос гарч буй болон орж байгаа тээврийн хэрэгслээр зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг хянаж байна.

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/134575484583627/
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn