Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн болон холбогдох бичиг баримтыг шалгаж нэвтрүүлнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 3-ны 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон. 

Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагууд хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллах гэж буй юм. 

Энэ үеэр мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг оруулах эсэхэд хэрхэн хяналт тавих талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

Тэрбээр “Иргэд мах, цагаан идээ зэрэгтэй орж ирэхийг хориглосон зүйл байхгүй. Гэхдээ хуулийнхаа дагуу мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээж яваа тохиолдолд гарал үүслийн бичгийг шалгаж, нэвтрүүлнэ. Өмнө нь ч гэсэн ингэж холбогдох бичиг баримтыг үндэслэн оруулдаг байсан. Хяналт шалгалт нь зорчигч тээврийн автобус болон хувийн унаанд ижилхэн үйлчилнэ. 

Мөн Цагаан сарын баяртай холбоотойгоор хулгай их гардаг тул зурагт, компьютер аяга, бурхан, үнэт эдлэл зэргийг биедээ авч явах нь ч бас асуудал болдог” гэв.