Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Covid 19-ийн үед халуун ногоо, хуучирсан тараг, шорвог хоол болон чихэрлэг идээ, ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс шинэ төрлийн коронавируст халдвар буюу COVID-19 тархах өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна.

Тэгвэл халдварт өвчний үед уламжлалт анагаах ухаанд идээ, ундаагаар сэргийлж, дархлаагаа хэрхэн дэмжиж болох талаар тэмдэглэсэн байдаг аж.

Та бүхэнд коронавируст халдвар (COVID-19)-ын үед  идээ, ундаагаар хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хүргэж байна.

АШУҮИС-ийн багш, Академич Ш.Болд хэлэхдээ “Ийм үед улаан шар халуун ногооны төрөл, хуучирсан тараг, шорвог хоол болон хайрч хуурсан болон хэт чихэрлэг идээ, ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Ялангуяа чихэрлэг хүнс бол хүний биеийн дархлааг сулруудаг гэдэг нь батлагдсан.

Харин хэт гашуун идээ, ундааг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад их тустай бол хуучирч, муудсан хоол хүнс нь ханиадыг ихээр хүндрүүлдэг гэж сударт тэмдэглэсэн байна.

Хайрч шархсан хоол, тос ихтэй болон будааны шөл зэргийг идэхээ тэвчиж, халуун дулаан орчинд шингэхэд хялбар хүнс хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг" гэлээ.

Ялангуяа чихэрлэг хүнс бол хүний биеийн дархлааг сулруудаг гэдэг нь батлагдсан.

Мөн тэрбээр "Ханиад, өвчнөө бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүд халбага, сэрээ гэх мэт хоол ундны хэрэглэлээ тусгаарлаж, үлдэгдэл хоол, ундаа хэрэглэхгүй байх нь ач холбогдолтой. Түүнчлэн буцалсан бүлээн ус уух нь өвчний шинэ үед буюу өвдөж эхэлж байгааг илааршуулан эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг.

Түүнээс гадна аарц нь дулаан их сайн хадгалдаг учраас буцалгаж уухаар хүний биеийг хөлөргөдөг. Хүний биеийн температур 1-2 градусаар нэмэгдэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг сайн бүрдүүлдэг юм.

Тиймээс аарц уух, шинэ мах идэх нь ач холбогдолтой" гэдгийг нэмж хэлэв.

Махны тухайд гэвэл хонины мах бүлээн шимтэй, үхрийн мах бол тэгш шимтэй, зарим сударт өчүүхэн сэрүүн гэж тэмдэглэсэн байдаг аж.

Видео:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.