Өөх соруулах мэс заслаас үүдэн 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан билээ.
Тодруулбал, талийгаач "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсэж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч амиа алдсан. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 12:00 цагт хийхээр товлолоо.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг ийнхүү өнөөдөр хэлэлцсэн байна.
Хуулийн заалт:
10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!