2020/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
02:00
S26
-18°
03:00
S29
-18°
04:00
S29
-18°
05:00
S31
-18°
06:00
S29
-18°
07:00
S29
-18°
08:00
S29
-17°
09:00
S30
-17°
10:00
S20
-16°
11:00
S20
-14°
12:00
S20
-13°
13:00
S26
-11°

Энэ оны эхний 11 сард 98 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN

Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 30 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3,869 (11.4%)-өөр буурсан үзүүлэлт болжээ.

Ийнхүү нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад

  • хулгайлах гэмт хэрэг 3,080 (26.3%),
  • дээрэмдэх гэмт хэрэг 621 (42.3%),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 791 (9.3%),
  • залилах гэмт хэрэг 395 (8.2%),
  • хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 115 (15.6%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ оны эхний 11 сард өссөн гэмт хэргүүдээс харвал: 

  • Харин мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 702 (71.6%),
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 84 (42.6%),
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 117 (31.9%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 69 (6.0%),
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 58 (10.5%),
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 46 (24.2%)-аар өссөн байна. 

Харин арваннэгдүгээр сарын хувьд 3,601 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны арваннэгдүгээр сараас 95 (2.6%)-аар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 11 сард 175.0 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 53.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 7.4 (4.4%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 25.5 (89.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Тэгвэл гэмт хэргийн улмаас 29.3 мянган хүн тус сард хохирсон бөгөөд 18 хүртэлх насны хүүхэд 1,521 (5.2%), эмэгтэйчүүд 12.6 (43.1%) мянга нь буй аж.

Мөн согтуугаар үйлдсэн гэмт хэргүүд нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд энэ оны эхний 11 сард 4,040 болжээ. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эхний 11 сарын байдлаар 281 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 84 (42.6%)-өөр өссөн үзүүлэлт болсон аж. 

Нэмж дуулгахад улсын хэмжээгээр 2019 оны эхний 11 сард 98.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 13.5 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс өсжээ. 

x