Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Энэ хэргийн талаарх бүх процессыг би мэдэж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас түүний холбогдсон гэх хэргийн талаар тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү төрийн ордонд амиа алдсан. Энэ хэрэг явдалтай холбоотой бичлэг байгаа бөгөөд тэнд тантай холбоотой зүйл бичигдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Тийм бичлэг байхгүй. Тийм зүйл огт болоогүй. Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. 

Мөн эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байгаа. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна. 

Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй.  

Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш шүү дээ. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй. 

Сүүлд авсан мэдээллээр Н.Номтойбаяр гишүүн маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийн холбогдсон гэх хэргийн талаар мэдээлэх юм байна.