2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
08:00
S30
09:00
S30
10:00
S32
11:00
S32
10°
12:00
S30
11°
13:00
S30
13°
14:00
S32
14°
15:00
S32
15°
16:00
S32
15°
17:00
S32
15°
18:00
S32
13°
19:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Чимэдбат: Машин жолоодож яваад баригдсан таван хүүхэд удаа дараа хулгай хийсэн нь тогтоогдож байна

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Өсвөр насны хүүхдүүд машин жолоодож яваад баригдсан талаар бид мэдээлсэн. Энэ тухайд Тээврийн цагдаагийн албанаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд "Toyota Ist" маркийн машиныг Тээврийн цагдаагийн алба хаагч зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож явсан.

Тухайн зөрчлийг шалгахад эдгээр хүүхдүүд нь бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай байгаа автомашиныг удаа дараа хулгайлж байсан нь тогтоогдож байна.

Харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүүхдүүдийн хамт хүлээлгэн өглөө" гэв.

 

Мөн хүүхдүүд оймсондоо өөр тээврийн хэрэгслийн түлхүүрүүдийг нуусан байжээ.

Тэд "PC тоглоомын газар болон гулгадаг газар руу явахын тулд тээврийн хэрэгслийг унаж хөдөлгөөнд оролцсон" гэдэг тайлбарыг өгсөн байна.

 

Өнөөдөр унаж явсан  "Toyota Ist" маркийн машин нь байшин барилга мөргөсөн, шүргэсэн гэмээр эвдрэлтэй байсныг тэрбээр хэллээ.

x