Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, 9-нийг хүртэл хойшлов
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарлагдсан Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 4 өдөр үргэлжилсэн.
Улмаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна.
Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

