Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг дуудлагаар худалдана

www.ulaanbaatar.mn
2019 оны 10 сарын 7
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар. Тэнхлэгээрээ 104,6165 м.кв, ашигтай талбай нь 58,808.1 м.кв, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 496 м.кв эзэмшил газартай.

Барилгын дуудлагын худалдааны анхны үнэ  24,100,000,000 төгрөг

Дэнчингийн хэмжээ                                             2,410,000,000 төгрөг

Дуудлагын худалдаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно.

Лавлах утас: 310350, 96655962, 91113329

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа