• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа билээ.

Түүний оронд томилох дараагийн даргын асуудлыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д хүргүүлжээ. 

Байнгын хорооны гишүүд Бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай. Тэрбээр 2015 онд Бригадын генерал цол хүртсэн юм.

  • 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа
  • 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.
  • 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч
  • 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш
  • 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга
  • 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн
  • 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга
  • 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт
  • 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга
  • 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ддд [203.91.115.37] 2019/10/4
сонсон ч харуилах шаардлагагүй мэдээжийн л асуулт асуусан гэсэн үг
0 | 0 Хариулах
дддд [203.91.115.37] 2019/10/4
асуултанд харуилаагүй болохоор хэл ярианы асуудалтай гэж бодож байгаа бол том эндүүрч байна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.147] 2019/10/4
Энэ генерал чинь хэл ярианы бэрхшээлтэй юм биш үү. Заригийнхан зөндөө асуулт асуухад ганц ч үг ганхийсэнгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/10/4
Neg l maapaantai bolood yvchlaa shu! Ymr atsaaa hiij gencog songoson yumbee
0 | 0 Хариулах
БИ [66.181.169.116] 2019/10/4
Залуу хүн шоронд орох нь дээ.
0 | 0 Хариулах
123 [66.181.190.66] 2019/10/3
Энэ хүний сайн мууг мэдэхгүй гэхдээ ярьж чаддаггүй юм билээ
0 | 0 Хариулах
Mongol [66.181.188.166] 2019/10/3
Jenco ugsa xuni bln blgsn biznesiig bulaan avdg gj bas british schooliig petrovisiin Oyungerels bulaaj avsn gx. Ymr shunltaim be.zam teevriin said xiij bxda tumur zam ru ymr tendrr ymr kompaniig oruulj 280say$g xaash ni zuvchuulsiim bol.mongolchuud bid martamxai xugshin zaluugui ineedtei bgzde manaixaan
0 | 0 Хариулах
Зочин [37.120.154.2] 2019/10/3
Хятадын эрлийз:cry:
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.28] 2019/10/3
Армийг бүтээн байгуулалтанд ашиглахыг дэмжсэн зарим Монголчууд хөрөнгөтөн цагдаагийн хурандаа нарыг төрөөс зайлахыг хэлж чадахгүй аймхай новшнууд шүү дээ Дэмжсэн новшнууд цэрэг зарцалсан тэрбумтан генералуудад багалзуурдуулахаар чацга царайлна даа Америк цэргүүд дэлхийн өнцөг бүрт эзэнт гүрнээ хамгаалж манасан бол Зөвлөлт улс цэргүүдээр барилга төмөр замаа бариулаад эзэнт гүрнээ нураасан даа 2007 онд Монголчууд мөнгөгүй чацга царайлсан үе байлаа Монголын гологдсон жижиг арми Иракт алба хаасаны үр дүнд мянганы сорилийн сангаас бэлэн 285 сая ам.доллар эх орондоо авчирахад армийг татан буулгах бүтээн байгуулалтанд ашиглахыг уриалсан попуудын амыг тагласан түүх хуучраагүй байна
0 | 1 Хариулах
иргэн [203.217.139.225] 2019/10/3
Цэргүүдийг дэмий дэглэж байхаар ажил сайн хийлгүүлээрэй дээ: Өөрт нь ч хэрэгтэй ажил хийж сурна
0 | 0 Хариулах
Зочин [174.198.39.51] 2019/10/3
Gencotoi niilj tumur zam bvteen baiguulalt nereer tsergvvdiig ashgalj mungu ugaah hamgiin bolomjit hvnee tomilj bn gj oilgoloo
7 | 3 Хариулах
Зочин [202.21.102.226] 2019/10/3
Харин ч төсөв мөнгө хэмнэж байгаа юм биш үү ???, Цэргүүдийг зүгээр тэжээж байхаар улс орны бүтээн байгуулалтын ажлыг хийлгэх нь зөв ш тээ
3 | 5 Хариулах
Зочин [202.131.251.115] 2019/10/3
Монголын анхны ranger, өндөр боловсролтой, зэвсэгт хүчний мундаг боловсон хүчин дээ.
10 | 2 Хариулах