Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат: Төрийн ажлыг зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. 

Хошууч генерал А.Ганбат энэ оны гуравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдсон юм. Ажлаа хүлээн авсан даруйдаа Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц барих ажилд зэвсэгт хүчний би бүрэлдэхүүнийг дайчлан ажилласан. 

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон тухайгаа “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. ЗХЖШ болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэжээ.