Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Snow Leopard Tech Challenge 2019 тэмцээний шилдэг 5 стартап шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

 

“Irbis Ventures” (хуучнаар M Lab) компаниас 2019 оны 7 дугаар сард “Snow Leopard Tech Challenge” тэмцээнийг Монгол болон Азийн технологид суурилсан стартапуудын дунд зарласан билээ. Тус тэмцээнд дэлхийн 12 орны 120 гаруй гарааны бизнес эрхлэгчид оролцсоноос тэмцээний шилдгийг тодруулах финалын шатанд Монголын гурав, Сингапур болон Индонез улсын тус бүр нэг стартап шалгарсан байна.

 

“Snow Leopard Tech Challenge” тэмцээний финалын шатанд шалгарсан “Шилдэг 5” компаниа танилцуулахад таатай байна.

● COOKLY (Сингапур), аялагч болон хоол сонирхогч нарт зориулсан, улс үндэстний уламжлалт жорын дагуу өөрийн дуртай хоолыг тухайн улсын уугуул тогооч нараар заалгах нэгдсэн платформ

● ERXES (Монгол), “open source” хөгжүүлэлт дээр суурилсан маркетингийн платформ

● FAIRBANC (Индонез), Индонез болон Бангладеш улсууд дахь ЖДҮ эрхлэгчидэд зориулсан бичил санхүүгийн зээл, факторингын үйлчилгээ үзүүлэх платформ

● IHOTEL (Монгол), зочид буудлын инноваци, захиалга хийх платформ

● ONEFIT (Монгол), фитнесс болон эрүүл амьдрах, дасгал спортын нэгдсэн гишүүнчлэлтэй платформ

Монголын үзэсгэлэнт Говь нутгийн “Гурван Тэмээт Лодж” (Three Camel Lodge) жуулчны баазад 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах финалын шатны шүүгчдээр Монгол, Сингапур, Хонг Конг, АНУ зэрэг орнуудын гарааны хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сан, бизнесийн төлөөлөл, энтрепренерүүд болон хүндтэй зочид уригдан оролцож байна.

Snow Leopard Tech Challenge 2019 тэмцээнд оролцсон Монголын бүх стартап компаниуддаа талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Финалын шатны шалгаруулалтын талаар болон шилдэгээр шалгарсан стартапийг тун удахгүй зарлах болно.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.