2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна.

Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа.

 

Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x