Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Г.Батхүү агсны өндрөөс унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байна"

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-нд амь насаа алдсан Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн болон АН-ынхан Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгчид хүсэлт тавилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр “Та бүхэн шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтүүдийг сонсон байх. Зүрх хаагдсан болон цус харвалтын үйл явц байхгүй. Өндрөөс унасан буюу хүнд гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байна” гэв.

Мөн тэрбээр “Өөр янз бүрийн мэдээллээр ямар нэгэн маргаан болсон гэх таамаглал маш хүчтэй явагдаж байна. Энэ таамаг, учир битүүлэг явдлуудыг илрүүлэхэд манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас хууль хяналт, мөрдөн шалгах үйл ажиллагаанд  хөндлөнгийн хяналт байж гэмээн асуудлыг үнэнээр нь тогтооно гэж үзэж байна” гэжээ.