Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд таалал төгсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
 

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас баржээ.

Тэрээр өнөөдөр Төрийн ордон дотор байхдаа зуурдаар таалал төгссөн байна. Тус явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад авсан байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачийн бие гэнэт муудаж унахдаа шатны уруу ойчсон бололтой. 

Г.Батхүү нь УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан билээ.

Түүний ажлын намтрыг харвал, намтрын эх сурвалж: VIP76 сайт,

Хаана Албан тушаал Он
1 Монгол Улсын Их Хурал Гишүүн 2012 - 2016
2 Монгол Улсын Их Хурал Гишүүн 2008 - 2012
3 Монгол Улсын Их Хурал Улсын Их Хурлын дэд дарга 2008 - 2012
4 Монгол Улсын Их Хурал Гишүүн 2004 - 2008
5 Монгол Улсын Засгийн газар Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайд 2004 - 2006
6 “АПУ” ХК Гүйцэтгэх захирал 2002 - 2004
7 “Инфра структур” ХХК Захирал 2000 - 2002
8 Монгол Улсын Засгийн газар Дэд бүтцийн хөгжлийн сайд 1999 - 2000
9 Дэд бүтцийн хөгжлийн яам Зам тээврийн газрын дарга 1996 - 1999
10 “Шунхлай” ХХК Ерөнхий захирал 1991 - 1996
11 Тээврийн яаманд БХЗГ Ахлах мэргэжилтэн 1987 - 1991
12 Авто засварын үйлдвэрийн нэгдэл Хэлтсийн дарга 1985 - 1987
13 Авто засварын заводын Их засварын цех Засварчин 1983 - 1985
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.