2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах саналыг прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
www.mpa.m

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын хэвлэлийн ажилтан Э.Эрдэнэсувд "Таван толгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажилд ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөн шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 263 зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Энэ асуудлыг уг хэрэгтэй хамтад нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Мөн уг хэрэгт өнгөрсөн сарын 22-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр байцааж асуусан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийгдэж байна." гэлээ.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байран дахь уран зургийг хураасан талаар мэдээлэл өгнө үү?

- Уг хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа тул тухайн дүүргийн байгууллагаас мэдээлэл авах ёстой.

- Худалдаа хөгжлийн банктай холбоотойгоор яллагдагчдаар татах хүсэлт хүргүүлсэн талаар?

- Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан эх үүсвэр тодорхойгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Mongolian Copper Corporation" компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Канетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах хэрэгт яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Харин О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиудаар тус тус  яллагдагчаар татах саналыг манай прокурорын байгууллагад ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. 400 сая ам.долларын эх үүсвэрийг төрийн мөнгөнөөс авсан нь тогтоогдвол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтны буруутай үйл ажиллагаа яригдана.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогийн байдлаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх асуудал дээр шалгаж байгаа учраас хэрэгт татах нотлох баримтууд одоогоор хангалтгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан.

- С.Зориг агсныг хөнөөсөнтэй холбоотой хэрэг задарсан гэсэн. Өнөөдөр хууль зүйн сайд хүртэл ноцтой мэдээлэл хийлээ?

- С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа тухайн үед шалгалт хийж байсан хоёр албан тушаалтныг саатуулсан асуудал байгаа. Энэ асуудлын талаар нууцын зэрэглэлтэй учраас хэвлэл мэдээллээр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй.

- Шүүгч нартай холбоотойгоор гарч буй мэдээллийн тухайд?  

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр нийт 7 шүүгчийг шалгаж байгаа. Яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл одоогоор байхгүй.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал бол байгаа. Гэхдээ уг асуудал хөрөнгөжсөн гэх асуудалтай холбоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн бүрэн эрхэд саад учруулж болзошгүй гэж үзээд прокурорын ерөнхий газраас шүүхийн ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлээд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна.

x